x

О.Оюунчимэг: Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй

Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цасны хэмжээ болон Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Цас арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгаар орж эхэлсэн бөгөөд 3-4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр орсон. 4-нд төвийн аймгуудын нутаг болох Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутаг, Төв аймгийн баруун болон өмнөд хэсгээр, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурлаа. 4-5-нд шилжих шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын нутгаар цасан шуургасан шуурсан. 5-нд Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, их цас болон цасан шуурганы аюултай үзэгдэл болоод өнгөрлөө.

Өнөө өглөөний байдлаар Төв аймгийн Эрдэнэсант суманд хамгийн зузаан буюу 34 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Монгол орны 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон.

-Улаанбаатар хотод хэдий хугацаанд хэр их цас орсон бэ?

-4-5-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, Нисэх, Хан-Уул, Нэгдүгээр хорооллын станцаас авсан мэдээллээр 10-11 цаг үргэлжилж, 7-9 мм цас орсон. 12 цагийн хугацаанд таван мм-ээс их цас орох юм бол цаг агаарын аюулт үзэгдэл, 10 мм буюу түүнээс дээш цас орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Завхан, Архангай, Төв аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд цас орж, цасан шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

-Нийслэлийн ойрын өдрүүдийн цаг агаарын  урьдчилсан төлөв ямар байна вэ?

-Өнөөдөр буюу 6-7-нд шилжих шөнө цас орж, 7, 8-нд өдөртөө ялимгүй цас орно. 9-нөөс цас орохгүй. Хүйтэн байх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй. Нийт нутгаар болон Улаанбаатар хотод хүйтрэх төлөвтэй байна. 7-8-нд шилжих шөнөөс эхлэн хүйтэрч, шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтэрнэ.

Иймээс иргэдийгээ аюулгүй байдлаа хангаж, дулаан хувцаслаж, эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 14 цаг 48 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 14 цаг 49 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 14 цаг 50 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 14 цаг 52 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 14 цаг 55 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 14 цаг 57 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 15 цаг 4 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 15 цаг 5 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 15 цаг 7 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 16 цаг 35 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 17 цаг 1 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 17 цаг 2 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 17 цаг 4 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 17 цаг 5 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 17 цаг 6 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 17 цаг 10 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 17 цаг 11 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 17 цаг 12 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 17 цаг 12 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 17 цаг 13 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top