x

Монгол Японы эрдэмтэд хамтран ажиллана

Япон улсын Тоттори их сургуулийн дэргэдэх Олон улсын хуурай газрын судалгаа боловсруулалтын төвөөс санаачлан зохион байгуулсан “Монгол орон дахь Хүрээлэн буй орчин ба хүн амын амьдралын хэв маягийн өөрчлөлт” олон улсын хуралд ШУА-ийн  төлөөлөл оролцоод ирлээ. 

Тус хурлын үеэр ШУА-ийн ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн доктор Б.Сувданцэцэг “ШУА-ийн гадаад хамтын ажиллагаа ба түүний япон улстай хийх өргөжүүлсэн харилцаа” сэдвээр,  ШУА-ийн ГГХ-ийн Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын эрхлэгч доктор М.Алтанбагана “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал ба зудын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвээр, ШУА-ийн ГГХ-ийн Цөлжилтийн судалгааны салбарын Доктор Н.Мандах “Монгол улсын газрын доройтол түүнийг буруулахад хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Мөн доктор М.Алтанбагана,  Б.Сувданцэцэг нар “Экологийн эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвээр хамтарсан илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Тус хурлын түлхүүр илтгэгчээр Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Үндэсний хүмүүнлэгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал профессор Юуки Конагаяа уригдан ирж  “Монгол улсын байгаль орчны болон ард түмний амьдралын өөрчлөлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ньхурлын ач холбогдлыг  өндөрт өргөсөн гэдгийг хуралд оролцогчид онцолж байна. Тэрбээр илтгэлээрээ дамжуулан  Монгол улсын байгаль орчин, нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр оролцогчдод тодорхой мэдээлэл чиглэл өгчээ. Мөн хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэгчдийн 70 орчим хувь нь Монгол улсын тулгамдаж буй байгаль орчин, нийгэм-эдийн засгийн асудлаар илтгэл хэлэлцүүлсэн байна.   

Монголын багаас Тоттори их сургуулийн багш судлаач нартай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх саналыг тавьсны үндсэн дээр тус сургуулийн профессоруудтай  хамтран  Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн (JSPS) судалгааны төсөлд төслийн санал боловсруулж хүргүүлэхээр тохиролцжээ.   

Тоттори их сургуулийн хуурай газрын судалгааны төв нь дэлхийн хуурай газрын судалгааны томоохон төв бөгөөд япон улсын “Joint Usage Research Center” буюу хамтран ашиглах судалгааны төв юм.   

Одоогоор тус төв дээр Монгол улстай хамтарсан судалгааны 1 төсөл хэрэгжиж байна. Цаашид  тус байгууллагын судалгааны дэвшилтэд тоног төхөөрөмж, аргазүй туршлага, хүний нөөцийн чадамжид тулгуурлан Монгол орны тулгамдсан асуудал болох Цөлжилт, түүний явцыг тодорхойлох, Ган, хуурайшилд тэсвэртэй ургамал, үр будааны сортыг бий болгох, Хөрсний ус, салхины элэгдэл тооцоолох бууруулах арга механизм, Газар тариалангийн услалтын систем, Ус цэвэршүүлэх, ашиглах технологи, Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм эдийн засгийн систем, тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл түүнийг бууруулах арга механизм зэрэг  чиглэлүүдээр хамтарсан судалгааг хийх боломжтой юм байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 15 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 15 цаг 57 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 16 цаг 23 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 16 цаг 31 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 16 цаг 37 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 17 цаг 10 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 17 цаг 42 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 21 цаг 5 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 21 цаг 18 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 21 цаг 27 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 21 цаг 43 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 22 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 22 цаг 33 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top