x

Хархорум хотыг байгуулах Чингис хааны зарлиг бүхий хөшөөний хэлтэрхий олджээ

Монгол, Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 22 жилийн хугацаанд илрүүлэн судалсан эртний бичгийн дурсгалуудыг анх удаа Монголын Үндэсний музейд дэлгэн үзүүлэв.

Уг төсөл нь 1996 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Монгол, Перс, Араб, Нанхиад зэрэг 12 хэлээр бичсэн 30 гаруй хөшөө, хөшөөний хэсэг, барилгын нурууны бичгийг Монголын нутгаас илрүүлжээ. 

Үүнд Чингис хаан Хархорум хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний хугархай нь онцгой олдвор байв.

“Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн”-гээс санаачилсан төсөлд Япон улсын нэр хүндтэй их, дээд  сургуулийн профессорууд оролцсон.

Цаашид эдгээр олдворууд нь Монголын түүхийг гүнзгийрүүлэн судлах эрдэмтэн судлаачдын гол эх хэрэглэгдэхүүн болно хэмээн үнэлэгдэж байна.

Төслийн зохицуулагч А.Очир, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Т.Даваасүрэн, төслийн судлаач профессор Ирисова Такаши, профессор Мацуда Койчи,  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц нар үзэсгэлэнг нээж тууз хайчлав.

Төслийн судлаач профессор Ирисова Такаши,“Говь-Алтай аймгийн Шарга сумын Хадан ширгийн балгаснаас олдсон шавар хөл, хувцасны хормойн хэлбэрийг судлахад Бурхан багшийнх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Үүнээс үзэхэд тус балгас Монголын тал нутагт нэвтрэх торгоны замын дамжлага баазын үүргийг гүйцэтгэж байсан магадлал өндөр учир цаашдын судалгааны ажилдаа ихээхэн найдвар тавьж байгаа. Үзэсгэлэн буумагц энэ олдворыг Говь-Алтай аймгийн түүхийн музейд дурсгана" гэв. 

Төслийн зохицуулагч А.Очир, “Булган аймгийн Дашинчилэн сумын Харбух балгаснаас 100 гаруй хуудас үйсэн ном олж, Япон Улсад сэргээн засварлан өдгөө уншиж тайлан, тайлбар удиртгалын хамт хэвлүүлэх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог бол тал нутгийн арвин баялаг дурсгалын нэгээхэн хэсгийг 22 жилийн хугацаанд судалсан судлаачдын маань үр дүн. Энэ судалгааны ажлыг залуу судлаач археологчдод түүчээлэн өвлүүлэх, монголын түүхийн талаарх судалгааны чухал эх сурвалж болно хэмээн итгэж байна” гэв.
Төслийн баг Монголын баруун аймгуудад удаа дараа хайгуул хийсний үр дүнд дэлхийн эрдэмтдийн 100 гаруй жилийн өмнөөс хайж байсан Чингис хааны 1212 онд үүсгэн байгуулсан Чинлай балгасын туурийг олжээ.
Мөн урьд нь хаанаас ч олдоогүй хятаны их бичиг, тусдаа бие даасан гэрэлт хөшөө зэрэг олдвор нь одоог хүртэл тайлж уншиж чадаагүй хятан бичгийн унших түлхүүрийг олох шинэ эх сурвалж болсон хэмээн судлаачид онцлолж байв.

Монгол Улсын нутагт буй янз бүрийн хэлээр хаданд, хөшөөнд сийлсэн бичээсүүдийн хуулга, дардас, гэрэл зургийн хаана ч байхгүй баялаг цуглуулгыг бүрдүүлсэн тус үзэсгэлэн энэ сарын 14-н хүртэл нээлттэй юм.

“Бичээс” төслийн баг Монгол Улсад хийсэн судалгааныхаа үр дүнгээр өдгөө 6 ном нийтлүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн эртнийх байж болох хаданд сийлсэн бичээсийг Дундговь аймгийн Хүрэн хайрхан уулнаас илрүүлэн судалж байгаагаа ч хэллээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 24 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 26 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 28 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 28 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 30 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 32 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 33 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 36 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 43 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 53 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 55 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 36 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 38 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 52 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 54 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 55 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 56 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 3 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top