x

Цэцэрлэгт бүртгүүлэх ДЭЛГЭРЭНГҮЙ ЗААВАР ба АНХААРАХ ЗҮЙЛС

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс хүлээн авч байгаа билээ. 

Энэ жилийн хувьд бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хандан гаргах боломжтой.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д тулгуурлан зохион байгуулах аж. 

Иргэдийн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийг хоёр үе шаттай хүлээн авна.

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 1- 20-ны өдрүүдэд

  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ.

Цахим элсэлт: Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан зохион байгуулна. 

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд

  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчид  аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх.

  2. Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.

  3. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.

  4. Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх

Цахимаар бүртгүүлэхдээ:

  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.

  • “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.

  • Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.

  • Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.

  • Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.

  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.

  • Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.

  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.

  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ” гэсэн тохиолдолд “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 29 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 30 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 34 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 35 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 39 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 41 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 46 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 10 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 10 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 18 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 37 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 11 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 2 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 31 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 46 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 5 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top