x

Япон хэлний хамгийн ТОМ тэтгэлэгийг зарлалаа

Япон хэл сурсныхаа төлөө тэтгэлэг хүртэх гайхалтай боломжийг Япон улсын “Аймэйдо Альфа” групп Монгол залууст санал болгож байна.

Тус групп “Япон хэлний N4 – N3 түвшинд хүрэхийг хичээцгээе” уриатай хөтөлбөр Монгол улсад хэрэгжүүлж эхэллээ. 10,000,000 иен буюу 200,000,000 төгрөгийн сан бүхий “Аймэйдо Альфа Асаякэ тэтгэлэг”  хөтөлбөр юм. Тус группын Ерөнхий захирал Такэши Огино “Асаякэ” гадаад хэл сургалтын төвийн суралцагчидтай уулзалт хийхдээ тус тэтгэлгийг олгож эхлэхээ зарлалаа.

Шагналт тэтгэлэг учир буцаах шаардлагагүй гэдгийг санаачлагчид онцолж байна.

Тэтгэлгийг  япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4, N3-т тэнцсэн суралцагчид  авах эрхтэй. Тэтгэлгийн хэмжээ дээр дурдсан түвшин бүрт $500 байх ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн суралцагч 2-3 сарын хугацаанд N4, N3 түвшингийн шалгалт дараалан өгч, тэнцсэнээр нийт $1,000 долларын тэтгэлгийн эзэн болно гэсэн үг юм.

“Асаякэ” японы хэлний сургалтын төвд суралцсан хүмүүс энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой гэдгийг Такэши Огино захирал онцоллоо.  

Мөн одоо суралцаж байгаа оюутнуудад тусгай тэтгэлэг олгохоор бэлтгэжээ. Ирэх оны 2-р сар гэхэд N4 түвшинд тэнцвэл $800, 3-р сард тэнцвэл $600, 4-р сард тэнцвэл $400 гэсэн шатлалтайгаар тэтгэлэг олгох юм байна.

Япон хэлний мэдлэгийн шалгалтын түвшин таван ангилалтай байдаг ба доорх хүснэгтээр түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргуудыг тайлбарласан болно.

Түвшин

Агуулга

N1

Нийгмийн өргөн  хүрээнд хэрэглэдэг япон хэлийг бүрэн ойлгох чадвартай байх.

Унших: Аливаа сэдвээр бичсэн сонины өгүүлэл, санал шүүмжийг уншин, өгүүлбэрийн бүтэц,  агуулгын дотоод логикийг бүрэн ойлгодог байх. Тухайн сэдвийн далд утга санаа, үг хэллэг, илэрхийлэл, тайлбар, график зэргийг бүрэн ойлгох  чадвартай байх.

Сонсох: Тодорхой сэдвээр ярилцсан яриа, мэдээ, лекцийг сонсоод, агуулга, хоорондын уялдаа холбоо, онцлог зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай байх.

 

N2

Нийгмийн өргөн  хүрээнд хэрэглэдэг япон хэлийг тодорхой хэмжээгээр ойлгодог байх.

Унших: Аливаа сэдвээр бичсэн сонин, сэтгүүлийн  нийтлэл, мэдээ, энгийн санал шүүмжийг уншаад агуулга, утга санаа, үг хэллэг, илэрхийлэл, тайлбар, график зэргийг ойлгодог байх.

Сонсох: Өдөр тутмын энгийн сэдвээр ярилцсан яриа, мэдээг сонсоод түүний  агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай байх.

N3

Өдөр тутмын хэрэглээний япон хэлийг тодорхой түвшинд ойлгох чадвартай байх.

Унших: Энгийн сэдэв бүхий бичвэр зэргийг уншин, ойлгодог байх, сонины мэдээний гарчигаас агуулгыг нь ойлгож чадах, улмаар тухайн өгүүлбэрийг өөр  үг хэллэгээр илэрхийлэхэд гол утга санааг нь зөв ойлгох чадвартай байх.

Сонсох: Өдөр тутмын сэдвээр ярилцаж буй яриаг сонсоод  агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ерөнхийд иь ойлгодог байх.

N4

Анхан шатны япон хэлийг ойлгох чадвартай байх.

Унших: Өдөр дутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгох, үндсэн үгийн сан, канжи үсгийн мэдлэгтэй байх.

Сонсох: Өдөр тутмын сэдвээр удаавтар ярилцаж буй яриаг сонсоод агуулгыг ерөнхийд нь ойлгодог байх. 

N5

Анхан шатны япон хэлийг тодорхой хэмжээнд ойлгодог байх.

Унших: Хирагана, катакана үсэг, өдөр тутам хэрэглэдэг үг хэллэг, канжи үсгээр бичсэн хялбар, богино хэмжээтэй, өдөр тутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгодог байх.

Сонсох: Анги танхим болон  өдөр тутмын ойр зуурын яриаг сонсоод өөрт хэрэгтэй мэдээллийг авч чаддаг байх.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 48 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 51 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 52 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 53 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 54 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 56 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 57 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 0 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 7 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 17 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 19 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 0 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 2 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 16 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 18 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 19 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 20 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 27 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top