x

Х.Цогтбаатар: Энэ жил урьд өмнө нь олдож байгаагүй үлэг гүрвэлийн олдворууд олдсон

Монголын Шинжлэх Ухааны Академи Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас энэ жил олдсон үлэг гүрвэлийн олдворуудын талаар тодрууллаа.

-Энэ жил палеонтологийн хүрээлэнгээс хийсэн хээрийн судалгааны ажил дууссан гэж сонслоо.

-2018 оны хээрийн судалгааны ажил саяхан дууслаа. Ер нь хээрийн судалгааны ажил нь байгаль, цаг уураас шалтгаалаад зургаадугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

Палеонтологийн хээрийн судалгааны ажил нь тусгай зөвшөөрлөөр хийгддэг. Хэн дуртай нь очоод үлэг гүрвэлийн яс хайгаад байж болохгүй. Энэ жил манай хүрээлэнд 10 гаруй зөвшөөрөл олгож,тэдгээрээс Японы хоёр их сургуультай хамтарсан экспедицийн хээрийн судалгаагаар үлэг гүрвэлийн урьд өмнө нь олдож байгаагүй, сонирхолтой олдворуудыг Монгол орноос олж тогтоосон.

-Олдворуудаас сорчлон дурдвал?

-Энэ жил говийн баруун хэсэгт хийгдсэн Японы Окаямагийн шинжлэх ухааны их сургуультай хамтарсан экспедицээс олдсон олдворууд дунд "зауропод" гэх өвсөн идэшт аварга үлэг гүрвэлийн яс олдсон. Уг олдворд ургамал идэшт аварга үлэг гүрвэлийн аарцагны яс, хойд хөл, сүүлний хэсэг, нурууны үенүүд хадгалагдсан байсан. Энэ нь Монголоос олдож байсан энэ төрлийн үлэг гүрвэлүүдтэй харьцуулбал хэмжээгээрээ их том байсан.

Түүнчлэн, энэ олдворд зөвхөн зауропод гэх нэг үлэг гүрвэлийн яс булагдаж дарагдан хадгалагдчихсан байгаагүй. Түүнтэй цуг, бидний сайн мэдэх "тарбозавр батаар"-ын жижгэвтэр амьтны яс доод талд нь хадгалагдсан байсан.

Мөн яг энэ олдворт газраас аварга том өвсөн идэшт нугасан хушуут үлэг гүрвэл "Завролоф"-ын чулуужсан мөр олдсон. Эртний амьтны мөр олдох нь палеонтологийн шинжлэх ухаанд маш чухал байдаг. Учир нь тухайн амьтны мөрнөөс ясан биенээс нь судалж мэдэж болохгүй зүйлийг олж мэдэх боломжтой байдаг. Тиймээс энэ экспедицийн ажлын үр дүн маш сонирхолтой болсон.

-Нөгөө экспедиц нь хаана хийгдсэн бэ? Сонирхолтой зүйл илэрсэн үү?

-Говийн зүүн талд хийгдсэн экспедицийг Хоккайдогийн их сургуультай хамтарч хийсэн. Энэ судалгаагаар бид мөн урьд өмнө олдож байгаагүй, сонирхолтой хэлхээтэй олдворыг олсон. Энэ нь маш урт, хурц хумстай (20 гаруй см), урд мөч нь хэлхээтэй, хойд хоёр хөлөөрөө явдаг махан идэшт үлэг гүрвэлийн яс юм.

Бидний үзэж байгаагаар урьд өмнө нь Монголын газар нутгаас ийм төрлийн махан идэштийн олдвор олдож байгаагүй. Гэхдээ Монголоос анх удаа олдож байгаа ч, дэлхий дээр энэ төрлийн махан идэштийн ижил төстэй олдворууд олдож байсан эсэхийг бид судалгааныхаа явцад тогтооно.

Хэрвээ өмнө нь дэлхий дээр олдож байснаас өөр байх юм бол энэ нь шинэ төрөл зүйл болж Монголын үлэг гүрвэлийн төрөл зүйлийн тоо нэмэгдэнэ гэсэн үг юм.

Үүнээс гадна National Geographic-т бид төсөл бичиж, судалгаа явуулах тэтгэлэг олж, хээрийн судалгааг явуулсан. Энэ хээрийн судалгаагаар мөн урьд өмнө нь дэлхий дээр олдож байгаагүй олдворыг олсон. Энэ нь нэг дор олноороо хадгалагдсан үлэг гүрвэлүүдийн яс байсан. Газар дээрх илрүүлэлтээр тоолоход тэнд 9-10 махан идэшт жижиг үлэг гүрвэлүүд бөөнөөрөө хадгалагдсан байв. Ийм байдлаар үлэг гүрвэлийн олдвор олдож байсан тохиолдол дэлхий дээр байхгүй.

Эдгээр сонирхолтой олдворуудыг лабораторийн нөхцөлд хадгалагдсан чулуулгаас нь салгах техник боловсруулалт хийх дараагийн шатны ажлыг хийхээр бэлтгэж байна. Түүний дараа нарийвчлан судлах ажил үргэлжилнэ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 48 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 50 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 52 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 53 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 54 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 56 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 57 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 0 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 7 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 17 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 19 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 0 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 2 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 16 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 18 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 19 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 20 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 27 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 29 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top