x

АН 60:40, МАН 50:50-ийн учир...

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гишүүдийн тоог нэмэх талаар амтай болгон л санал хэлж байна. МАН 152, АН 108-126 гэсэн тоо ярьж байна. Аль аль намууд гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Зарим нь “Одоо байгаа хэдээ яая гэж байхад, 100 ямаанд 60 ухна гэгчээряах гээд байгаа юм” гэж эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар үндэслэл, тайлбар цохон ярьж байна. Судлаачид ч үүн дээр байр сууриа илэрхийлэв. 

Үндсэн хуулиабатлахдааУИХ-ын гишүүний тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлнө гэж үзэж76 гишүүнтэй байхаар хуульчилсан байдаг. Харин өнөөдөр нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлж, бараг хоёр дахин нэмэгдэж, төлөөлөх чадамж алдагдахад хүрч байна гэж үзэж байгаа.

Цаашлаад гишүүдийн тооцөөн байх ньпарламентын дархлаанд сайнгүй байна гэсэн тайлбар ч хөвөрч байна. Хууль тогтоомж цөөн хүний үзэмжээр батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл хэт төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн чанар муудах, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах эрсдэл үүсдэг тал бий талаар ажиглагчид мөн тайлбар хийлээ.

Гэвч УИХ-д суудалтай МАН, АН-ын байр суурь тоо нэмэх дээр санал нэгдэж байгаа, тогтолцоо өөрчлөх дээр ойлголцож байгаа ч чухам хэдэн гишүүнтэй байх тал дээр өөр байр суурьтайгаар байр сууриа илэрхийлж байна. Мөн хэлцлийн ширээний ард ч сууж, шийдэлд хүрэх гэж хэдэнтээ оролдлого хийлээ. 

МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрУИХ-ын гишүүдийн 76-г мажоритараар, 76-г пропорционалиарсонгох буюу жагсаалтаар гэсэн сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа бөгөөд 152 гишүүнтэй байх хувилбар дэвшүүлсэн. АН-ын хувьд 60:40 гэсэн харьцааг санал болгосон. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж 76 гишүүнийг 152 болгохыг хэт олон байна гэж үзсэнээр 60:40 хувилбарыг илүү бодитой, зохимжот хувилбар хэмээн санал нэгдэж. Холимог тогтолцоог тэд үгүйсгэхгүй байгаа ч 60 хувь нь тойргоос, 40 хувь нь улсын хэмжээнд бодлого ярьдаг хэсэг болж орж ирэх нь зүйтэй гэв. 50:50 гэсэн МАН-ын саналаар явах гэхээр сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулах хүндрэл үүсээд энэ цаашдаа Үндсэн хуулийн хямралд ч хүргэж болзошгүй гэж АН-ын генсек Ч.Өнөрбаяр тайлбарлаж байна билээ. Хэт олон гишүүнтэй болохын сул тал нь Үндсэн хуулиа өөрчлөөд сайн тал руугаа явах гэсэн биш Засгийн газраа ч байгуулж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. Сахил хүртээд шал дордов гэгч болох вий л гэсэн санаа юм болов уу. 

Одоогийн УИХ-ын гишүүд тойрог төлөөлж, жалга дов ярьдаг нь төсөв хэлэлцэх үед хамгийн тод харагддаг. Гэтэл төлөөллийн ардчилалтай оронд хүнээ, иргэнээ төлөөлдөг парламентын гишүүнтэй байх нь зүйтэй гэдгийг АН-ын Х.Тэмүүжин хэлсэн нь бодох л ёстой зүйл. Манай гишүүд ч засаг захиргааны нэгж төлөөлж суугаа аятай асуудалд хандаж ирсэн нь үнэн. Миний сонгогдсон аймгийн банкны зээлийг багасга гэчихсэн ярьж суух бол арай л хэтийдсэн хэрэг шүү дээ. 

Ямар ч байсан гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь нэг хүний шийдвэр дангаар хүчтэй байдгийг саармагжуулах сайн талтай. Төлөөллийн ардчиллын гол элемент нь парламент. Парламентаа илүү чадавхжуулах шаардлагаар тоог нэмэх гэсэн Амарбаясгалангийн тайлбар ч бас бодох л зүйл. Харин МАН-ын 50:50 гэсэн хувилбар уу, АН-ын 60:40 гэсэн хувилбар уу. 

Дахиад задалъя. ЗГ-ын болон УИХ-ын гишүүний ажлыг хавсарч байгаа гишүүний тоо хамгийн ихдээ 20 байна гэж тооцвол УИХ-ын нийт гишүүний тоо 124-126 орчим байхыг Ардчилсан нам байж болох хувилбар гэж үзэж байна. Жагсаалтаар сонгогдох гишүүний тоо 48-50 байх бөгөөд энэ нь нийт 126 гишүүний 40 хувьболно. Харин тойргоос сонгогдох гишүүний тоо 76 хэвээрээ үлдэх бөгөөд тойргийг Сонгуулийн хуулиар тогтоох нь зүйтэй юм.Мажоритар болон пропорциональ тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тооны харьцааг Үндсэн хуульд тусгах шаардлагатай бол АН-ын зүгээс 60:40 буюу 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгогдох хувилбарыг дэмжих юм.Жагсаалтаар сонгогдох, тойргоос сонгогдох хоёрт ялгаа бий. Тойргоос сонгогдож байгаа тохиолдолд парламентын гишүүн, сонгогч хоёрын хооронд шууд холбоо үүсдэг. Сонгуулиар нүүрээрээ очдог, ажлын тайлангаа тойрог дээрээ биечлэн очиж тавьдаг учраас УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхэх боломжтой. Тойргоос сонгох нь иргэд сонгосон төлөөлөгчидтэйгөө хариуцлага тооцох хэрэгсэл болдог. МАН-ындэвшүүлж буй намын жагсаалт, тойргийн харьцаа 50:50 болчихвол тойргийн сонгогчдын асуудал орхигдох эрсдэл бий. Улс төрийн намууд зүгээр нэг хувь яриад байгаа юм биш.Тиймээс бид тогтолцоон дээр гишүүдийн тооны харьцаан дээр маш анхааралтай, хянамгай хандах ёстой.  Япон улс гэхэд сонгуулийн тогтолцоо нь бүсчлэх маягаар хувь тэнцүүлсэн тогтолцоотой. Тойргоос сонгогддог нь 60 хувь, жагсаалтаар сонгогддог нь 40 хувь байдаг юм билээ. 

Намуудын санал болгоод байгаа гишүүдийн тооны талаархи байр суурь зүгээр нэг толгойдоо орсон тоог хэлээд байгаа юм биш. Олон улсын жишиг ямар байна, алдаа оноо нь юу байхав гэдгийг сайтар нягталж байж л гаргаж байгаа. Ямар ч байсан намууд ширээний ард суун сайтар хэлэлцсэний эцэст нэг тоон дээр тогтох нь ойлгомжтой. Гол нь олон гишүүнтэй болохдоо биш, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмаа гээхгүйхэн шиг л шийдэлд хүрээсэй дээ. УИХ-ын гишүүд гэдэг том дарга биш, та биднийг төлөөлөх хүмүүс гэдгийг сонгогчид ч бас мартчихаад байгаа шүү. Хэнээр төлөөлүүлэхээ сайтар нягталж сонголтоо хийхгүй бол дараа нь мянга гоншигоноод хожимдоно.

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.154)
    76 дээр нэг ч гишүүн нэмэх шаардлагагүй нэмбэл ард түмэн босож тэмцэх хэрэгтэй арай дэндүү даварч байна
    2023 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 53 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 55 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 56 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 56 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 57 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 58 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 0 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 8 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 21 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 30 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 13 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 14 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 15 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 16 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 23 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 22 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top