x

Бүх насаараа хорих ялтай хоригдлууд бүтэн жил хүнтэй уулзаагүй, Монголын шоронд амьд араатан болж байна

Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II протоколд нэгдэн орсноор 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг албан ёсоор халсан юм. Ингэснээр цаазын ялын оронд бүх насаар хорих ялыг оноож эхэлсэн байдаг.

Тэгвэл хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд бүх насаараа хоригдох ялыг 19 хүнд оноожээ. Тэд голдуу онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн, хүнийг хүчирхийлж хөнөөсөн зэрэг сэртхийм, жигшмээр хэргийн эзэд. Бүх насаараа хорих ял сонссон хамгийн залуу хэрэгтэн 18 настай, хамгийн хөгшин нь 50-иас дээш настай. Тэд 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлдэг.

Хэдийгээр тэд нийгмийг цочроосон, жигшмээр хэргийг үйлдсэн ч ардчилсан улс оронд тэдгээр хоригдлууд ямар нөхцөлд, ямар байдалтай ял эдэлж байгааг анхаардаг. Учир нь ардчиллын хамгийн үнэт зүйл бол хувь хүний эрх чөлөө юм. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авах заяагдмал эрхтэй.

Үүнийг сануулахын учир өнөөдөр Монголын шоронд хоригдож байгаа бүх насаар хорих ялтай 19 хоригдлыг яах ёстойгоо, яаж анхаарахаа, хэрхэн нийгэмшүүлэхээ хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа хууль хүчний байгууллагууд мэдэхгүй сууна. Цаазын ялтай гэмт хэрэг өдөөсөн гэдгээрээ тэд буруутай. Тиймдээ ч бүх насаараа эрхээ хасуулж, шийтгэлээ эдэлж суугаа. Тэглээ гээд тэд хүн биш гэсэн үг биш юм. Тэднийг гянданд ганцааранг нь хийгээд март гэсэн үг бүр биш. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал нэгэнт ийм байгааг ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлд дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм.

Хамгийн ноцтой нь тэдгээр хоригдлуудаас бүтэн зургаан жилийн хугацаанд хэнтэй ч харьцаагүй, ярилцаагүй, гав ганцаар шоронгийн жижиг өрөөндөө өдөр хоногийг өнгөрөөсөн хэрэгтнүүд байдаг юм байна. Тэд ханын цаана юу болж буйг, хажуу өрөөнд нь ямар хүн хоригддогийг мэдэхгүй, мэдэх боломжийг олгоогүй. Нийгэмд юу болж буй талаар бүр ярилтгүй, хорвоо ертөнцөөс тасарсан, тусгаарлагдсан өдөр хоногийг туулж иржээ. Энэ тухай ХЭҮК-ын илтгэлд “...хоригдлууд хорих байранд байхдаа болон чөлөөт цагаа өнгөрүүлэх, хоригдлын өдөр тутмын үйл ажиллагааны явцад хоорондоо харилцах ямар ч бололцоогүй байдлаар зохион байгуулсан, халуун усанд орох, агаарт гарах, эргэлт уулзалт авах, хөндлөнгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай уулзалт ярилцлага хийхэд байнгын гар, хөлийн гавтай байлгаж, тэднийг хорих өрөөнөөс бусад газарт дагуулж явахдаа толгойг нь бөхийлгөж хөдөлгөөнийг хязгаарлаж байна....1-6 жилийн хугацаанд хоригдлоор ямар ч хөдөлмөр эрхлүүлээгүй, нэг өрөөнд хоёр хоригдогч байлгах боломжтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нь хоригдолтой хүнлэг бус харьцаж байгаа хэлбэр” гэсэн нь ноцтой уншигдаж буй.

Бүтэн зургаан жилийн турш нэг ч хүнтэй уулзаагүй хоригдолтой Хүний эрхийн байгууллагын ажилтнууд уулзахад харилцаа үүсгэх боломжгүй, хүнтэй харилцаж ярилцаж чадахгүй, ширүүн догшин зан авиртай, маш аймаар хүн болсныг онцолж байлаа. Энэ бол маш ноцтой тодорхойлолт юм. Нэг ёсондоо өнөөдөр Монголын шоронд байгаа бүх насаараа хорих ялтай хоригдлууд мартагдсан юм байна.

Хэрэг үйлдсэн хүний эрхийг хязгаарлаж ял шийтгэл оногдуулахдаа тэр хүнийг дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж нийгэмшүүлж, соён гэгээрүүлж байж нийгэмд эрх чөлөөтэй болгодог. Тиймдээ ч хоригдол ялтныг хүмүүжигч гэж соёлтойгоор нэрлээд удаж буй.

Гэвч өнөөдөр бүх насаар хорих ял сонссон 19 хоригдол хүмүүжигч бус Монголын шоронд амьд араатан болон хувирч байгаа бус уу. Нийгэмшүүлэх, ядаж соёлт хүн байх харилцааг нь бий болгохгүйгээр энэ чигээр нь цааш үргэлжилбэл хоригдлууд ялаа гүйцээж чадахгүй. Гүйцээж гарч ирсэн цөөн “амьд араатнууд” эрх чөлөөтэй болохдоо дахин ямар ч онц хэрцгий хэргийг үйлдэж мэдэх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол ээж (66.181.191.148)
    Бүх насаараа байж ял нь дуусаад гарна гэж байдаг юм уу бас хүн энэрэж мэдэхгүй алуурчин өөрийнхөө хийсэн үйлийн үрийг л эдлэж бгаа биздээ тэдэнд тамд очихоос өөр сонголт байхгүй
    2025 оны 09 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 52 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 54 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 55 мин ЕБС-ийн сурагчдын бие даалтын долоо хоногт "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 55 мин Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20 нд хаагдана 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ 57 мин Дэлхийн боксын шинэчилсэн чансаанд А.Баттулга хоёрдугаарт эрэмбэлэгдлээ 59 мин Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө 1 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө 1 цаг 7 мин Амь орж буй Ардчилсан нам 2 цаг 20 мин Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар байгаа юм 2 цаг 29 мин Зуунмод сумын 3 дугаар сургуульд шүд угаах цэг нээлээ 3 цаг 12 мин Монгол, АНУ-ын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо 3 цаг 13 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 3 цаг 14 мин УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа 3 цаг 14 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 15 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 3 цаг 22 мин Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 18 цаг 21 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна
Top