x

Япон Улсад инженер, технологийн чиглэлээр суралцсан 105 оюутан эх орондоо ирлээ

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцсан 105 оюутан сургуулиа төгсөөд эх орондоо энэ сарын 26-29-ны хооронд ирж байна.

БШУЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” буюу бидний хэлж заншсанаар "1000 инженерийн хөтөлбөр" Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Магистр, Доктор, Зэргийн бус /богино хугацааны сургалт/ нийт 888 оюутан, судлаач багш хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 88.8 хувийг эзлээд байна.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 236, Коосэн хөтөлбөрөөр 145, магистр 31, доктор 56, зэргийн бусаар 291 нийт 759 оюутан, судлаач, багш төгсөөд, эх орондоо ирээд амжилттай ажиллаж байна. Үлдсэн 129 оюутан Япон Улсад суралцаж байна. Энэ удаад Коосэн хөтөлбөрийн 5-р ээлж, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 4-р ээлжийн оюутнууд дараах хуваарийн дагуу ирэх юм.

Япон Улсын Коосэн сургуулийг архитектур /6/, механик инженерчлэл /6/, электроникийн инженерчлэл /3/, мэдээллийн системийн инженерчлэл /16/, цахилгааны инженерчлэл /3/, хүрээлэл буй орчны инженерчлэл /4/ мэргэжлээр суралцсан нийт 38 оюутан энэ сарын 26-нд ирсэн бол өнөөдөр Япон Улсын их сургуулийг барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл /14/, механик инженерчлэл /16/, архитектур /6/ мэргэжлээр суралцсан нийт 36 оюутан, мөн 29-ний өдөр Япон Улсын их сургуулийг барилга, хүрээлэн буй орчны инженерчлэл /13/, механик инженерчлэл /14/, архитектур /5/ мэргэжлээр суралцсан нийт 37 оюутан инженер, технологийн чиглэлээр 2 болон 3 жил суралцаад төгссөн нийт 105 оюутан эх орондоо ирэх юм. 

Төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр нь ШУТИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой бөгөөд тус хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж, 91.2 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ШУТИС-д 2,5 жил суралцаад, Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 3-р дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр 2 жилийн хугацаанд суралцаж, хос дипломтой төгсдөг онцлогтой.

Нийт 167 оюутан гэрээний үүргээ биелүүлэн сургуулиа амжилттай төгсөөд, эх орондоо ирснээс төгсөгчийн 149 буюу 91,4 хувь нь барилга, мэдээллийн технологи, тоног төхөөрөмж, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн дагуу ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 28 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 30 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 34 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 35 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 39 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 41 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 46 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 10 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 10 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 18 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 37 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 11 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 2 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 31 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 46 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 5 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top