“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” шилдэг бүтээлийн уралдаан
Жендэрийн асуудлаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг Монголын хэвлэлийн хүрээлэнгээс /МХХ/ зарлажээ.
Уралдаанд оролцогчид бүтээлээ ирүүлэхдээ:
Нэг. Сэтгүүлчийн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцох тухайгаа 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар холбогдож мэдүүлэх Хоёр. Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын дагуу албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд ирүүлэх юм байна.
Үүнд: - Сэтгүүлчийн овог нэр, ажлын газар болон албан тушаал /чөлөөт сэтгүүлч байж болно/, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, товч намтар /100 хүртэлх үгтэй/ хавсаргах -Нийтлэлийг тухайн сонин, сэтгүүлийн дугаар, цахим хуудасны холбоосын хамт А4-ийн хэмжээтэй бичгийн цаасанд таван хувь хэвлэж, телевиз, радиогийн нэвтрүүлгийг DVD-д таван хувь хуулж, нэвтрүүлгийн зохиол буюу аннотацийн хамт бэлтгэх
-Дээрх материалыг “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо уралдаанд (сэтгүүлчийн овог нэр)” гэсэн хаягтай дугтуйд хийж нэгтгэх юм байна.
Уралдаанд оролцох бүтээлийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 18-наар тасалбар болгож, ирүүлсэн бүтээлүүдийг жендэрийн мэргэжилтэн болон сэтгүүл зүйн мэргэжлийн төлөөлөл бүхий баг шүүх гэнэ.