x

Л.Энх-Амгалан: Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг нь үнэлдэг болно

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалт боллоо.

Энэ үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Бид өнгөрсөн хугацаанд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийсэн. Боловсролын чанарын үнэлгээг улс орон даяар зохион байгуулсан бөгөөд бүх багш, сурагчийг хамруулахыг зорьсон. Улмаар сургуулийн үнэлгээ, багшийн үнэлгээ, сурагчийн үнэлгээг тус тус хийлээ. Боловсролын үнэлгээнээс гарсан гол дүгнэлтээс харахад хүүхэд өөрийнхөө авах ёстой мэдлэг, ур чадварынхаа дөнгөж 50 хувийг л авч байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь сурлагын хоцрогдолтой байна гэсэн үг. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм нөхцөл байдал. 

Хот, хөдөө болон төр, хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгаа маш их үүсэж байна. Сурагч анги дэвших тусам хоцрогдол бий болдог. Сурлагын хоцрогдол бий болсноор анги өсөх тусам сурах сонирхолгүй болдог гэсэн дүгнэлт чанарын үнэлгээгээр гарсан. Тиймээс ирэх намар хичээлийн жил эхлэхэд гарааны үнэлгээ буюу хүүхэд бүрийг нэг гараанаас тэгш гаргах боломжийг олгодог үнэлгээг хийж байгаа. 

Монгол Улсад сурагчдад дүн тавьдаг тогтолцоог хална. Цаашлаад хүүхдүүдийн ахиц дэвшлийг үнэлдэг тогтолцоо руу шилжүүлж байгаагаар онцлогтой ажил болж байгаа" гэлээ.

Боловсролын багц хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг хийхээр зорьж ажиллаж байна.

Үүнд:

  • Сургуулиудын (төрийн-хувийн, хот-хөдөөгийн) чанарын ялгааг арилгана. Хаана амьдарч, ямар сургуульд сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.

  • Дүнгийн тогтолцоог халж, ахиц амжилтын үнэлгээг нэвтрүүлэн, хүүхдүүдийг олимпиадад биш амьдралд бэлддэг тогтолцоог бий болгоно.

  • Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг улс төрчид томилдог тогтолцоог халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын тогтолцоонд шилжүүлнэ.

  • Газар зүйн мэдээллийн системд (School mapping) суурилсан хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг бий болгоно. Сургуулийн хэв, шинжийг зөв тодорхойлно.

  • Үр дүнд суурилан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ.

  • Багш бэлтгэдэг, багшийг тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Сайн багш өндөр цалин, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 27 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 28 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 33 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 34 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 38 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 40 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 44 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 49 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 8 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 9 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 17 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 36 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 10 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 2 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 30 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 45 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 4 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top