x

“Оюу толгой” компани гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа

Н. Билгүүн, “Оюу толгой” компанийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Канад улсын Бритиш Колумбиа их сургуульд инженерийн чиглэлээр Магистрын цолоо хамгаалсан.

“Оюу толгой” компани монголын залуучуудын боловсролд хөрөнгө оруулах зорилгоор олон төрлийн  тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлээд даруй 9 жил болжээ. Одоогийн байдлаар тус компани нийт 850 гаруй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлж тэтгэлэг олгоод байна.

Энэ удаа “Оюу толгой” компани гадаадад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй мэргэжилтнүүд болон дотооддоо бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутан залууст зориулан 2 төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаад байна.

Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, 6 хүнд

Австрали, Канадын их дээд сургуульд нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхайн инженерийн чиглэлээр магистрын түвшинд суралцах хүсэлтэй 6 залууст “Оюу толгой” компани бүтэн тэтгэлэг олгохоор төлөвлөөд байна. Шалгарсан залууст сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, сурах бичгийн төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг бүрэн олгох юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 11-р сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авч байна. Хэрхэн бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://ot.mn/http-ot-mn-media-ot-content-extra-international-scholarship-poster-external-draft-v0-4-mn-pdf/

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, 25 хүнд

“Оюу толгой” компаний дотоодын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын их дээд сургуулиудад уул уурхай, инженерийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний сурч боловсрох боломжийг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш “Оюу толгой” компани нийт 260 оюутанд уг тэтгэлгийг олгоод байна.

Энэ жил уул уурхай, инженерийн чиглэлээр суралцаж буй 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж авахаас гадна “Оюу толгой” компанид дадлага хийх, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 10-р сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авч байна. Хэрхэн бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://ot.mn/%D0%B4%D0%BE%D1%82%D0%BE%D0%BE%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3/

“Оюу толгой” компаниас зарладаг бусад тэтгэлгүүдийн тухай товчхон

Залуусын хөгжлийн хөтөлбөр – “Оюу толгой” компаниас энэхүү хөтөлбөрийг ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад их сургуульд дэвшин суралцах, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг.

 “Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөр - Өмнөговь аймгийн уугуул залууст зориулсан уг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд орон нутагтаа шаардлагатай байгаа  мэргэжлээс сонгон суралцахдаа сургалтын төлбөрөө “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаас гаргуулан авах боломжтой. Түүнчлэн “Оюу толгой” компаниас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдаж тус компанид дадлага хийх боломжтой.

“Шинэ төгсөгчийн хөтөлбөр” нь их сургуулиа төгсөөд удаагүй байгаа иргэдэд ажлын туршлага олгож, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах буюу менторшип хөтөлбөрт хамрагдах, үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн дөрвөн жилийн хугацаатай үргэлжилдэг гэдгээрээ бусад тэтгэлгээс ялгардаг.

Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг  “Оюу толгой” ХХК-ий албан ёсны цахим хуудас www.ot.mn -с аваарай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 47 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 49 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 50 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 51 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 53 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 55 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 56 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 59 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 6 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 16 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 18 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 59 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 1 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 15 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 17 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 18 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 19 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 26 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top