x

“Хү” хамтлаг У.Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг гаргалаа

Монголын фолк металл урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” дууныхаа англи хэлээрх хувилбарыг гаргалаа.

“Хү” хамтлагийн хоёр дахь цомог “Rumble of Thunder”-ийн эхний дуу “This Is Mongol”-ын анхны клип өнгөрсөн зун цацагдсан билээ. Харин шинэчилсэн хувилбар болох “This Is Mongol (Warrior Souls)”-т Монгол соёлыг сурталчлан таниулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай дууны үзэл санааг онцгойлон тусгажээ.

Шинээр цацагдсан “This Is Mongol (Warrior Souls)” дууны клипийг Америкийн продюсер Майкл Ломбарди хамтран найруулжээ. Тэрбээр “Хү” хамтлагийн гишүүд дүр бүтээсэн “The Retaliators” аймшгийн, триллер киноны /2022/ гол дүрийн жүжигчин юм. Хамтлагийн гишүүд мөн уг киноны дуун дээр ажиллажээ.

У.Дюваль шинэ дууныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Хү”-гийн мэдрэмжийг хадгалан өөрийнхтэйгээ хослуулан туурвих нь үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхалтай байлаа. Бид гарал угсаанаасаа үл хамааран эцсийн дүндээ өөдөөс тулгарсан саад бэрхшээлийг үл хайхран өөрсдийн цаг үед өсөж дэвшиж, өмнөх үеийнхнээрээ бахархаж, ирээдүй хойч үедээ зохих ёсны өвийг үлдээх гэсэн адилхан зүйлийг л хүсдэг билээ. “Хү” хамтлагийнхантай хамтран ажилласандаа баяртай байна, үр дүндээ ч мөн сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

“Хү” хамтлагийн товшуурчин Тэмкагийн хувьд, “This is Mongol (Warrior Souls)” дуугаа У.Дювальтай хамтран туурвисандаа бид баяртай байгаа хэмээн хэлээд, “Тэрбээр гайхалтай дуучин төдийгүй өөрийн өвөрмөц хэмнэл, техниктэй, түүний хэв маяг нь бидний эрч хүч, хөөмийтэй нийцдэг. Энэхүү дуу нь бидний дотор оршдог дайчин сүнснүүдийн тухай бөгөөд бусдад урам зориг өгч, сүнсийг нь сэрээх зорилготой юм. Уран бүтээл маань сонсогчдод таалагдана хэмээн найдаж байна” гэв.

“Хү” хамтлагийнхан “Black Thunder” аялал тоглолтынхоо хүрээнд 2022 оны 11, 12 дугаар сард Их Британийн хотуудаар аялан тоглосон юм. Ташрамд дурдахад, “Хү” 2020 оны 12 дугаар сард Америкийн алдарт “Metallica” хамтлагийн “Sad But True” дууг өөрсдийн өнгө төрхийг шингээн сонсогчдын хүртээл болгож байсан юм. Тэд мөн хоёр жилийн өмнө “Metallica”-гийн “Blacklist’” цомогт зориулж “Through the Never” дууг нь өөрсдийн хувилбараар туурвисан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 15 цаг 9 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 16 цаг 3 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 17 цаг 46 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 17 цаг 50 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 19 цаг 17 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 19 цаг 19 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 19 цаг 52 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 21 цаг 20 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 22 цаг 52 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 23 цаг 8 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 23 цаг 30 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 23 цаг 36 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 23 цаг 40 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 10 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top