x

ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна

Ерөнхийлөгч  Путин өмнө нь Ерөнхий сайдын орлогч байсан Андрей Белоусовыг Батлан хамгаалах яамны сайдаар  томилсноо  танилцууллаа. Одоогийн сайд  Сергей Шойгу ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  даргын суудалд Николай Патрушевыг  солин суухаар болж байна.

Батлан хамгаалах яамны өөрчлөлт

Оросын Цэргийн яамын 2012 оноос хойш толгойлж байсан Шойгу Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болж байна. Түүний оронд Эдийн засгийн хөгжлийн яамнб сайд, Ерөнхийлөгчийн  эдийн засгийн зөвлөх,  эдийн засгийн  блокыг хариуцсан тэргүүн дэд ерөнхий сайд асан Белоусовыг томилох зарлигаа Путин гаргажээ.

Өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах нь  улсын төсөв дэх цэргийн зардлыг  ямагт нэмэгдүүлдэг. Цэргийн тусгай ажиллагаа нь ч мөн ялгаагүй санхүүгийн гол баримтыг  өөрчлөхөд хүргэв.

2022 оны аравдугаар сард Төрийн дум нь 2023–2025 онуудын холбооны төсвийн хуулийг баталсан, цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа төсөвт засвар оруулсан ба  “Үндэсний батлан хамгаалах” гэсэн бүлгийн зардлага нь 10,77 их наяд рубль болсон нь ДНБ-ни 6 хувь болов. Одоо төлөвлөөд байгаагаар 2025 онд тэр нь 8,55  их наяд буюу ДНБ-ний 4,5%, 2026 онд ДНБ-ний 3,7% болгохоор төлөвлөсөн байгаа. Бүх мөнгийг зэвсгийн үйлдвэрт  зарлагадахгүй, мэдэгдэхүйц их мөнгө нь армийн зарлага  мөн цэргийн албан хаагчдын нийгмийн халамжинд  явна. Ийм нөхцөлд хүч хөрөнгийн хэрэглээг  аль болох ашигтэйгаар зарцуулах асуудал чухал.

Яригдаж байгаа 10,77 их наяд рубль нь холбооны төсвийн  ашгийн  гуравны нэг бөгөөд асар их мөнгө юм. Үүний улмаас яамны ажлыг санхүүгийн хувьд үр дүнтэй болгох нь нэн түрүүнд шаардлагатай.  Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт гурван сая хүн ажилладаг  нь хүн амын 2% болно. Тиймээс энд  сайн эдийн засагч хэрэгтэй. Энэ нь түүний томилгоонд чухал байсан мөн тэр өмнө нь Путины эдийн засгийн зөвлөгч, сайд нь байсан итгэлтэй хүн юм.  

Шинэ сайдад цэргийн цол олгох эсэхийг  лавласан сэтгүүлчин асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков “тэр нь чухал биш асуудалгэж хариулсан байв. Белоусовын томилгоо нь  “хүчний блокын  эдийн засгийг улс орны эдийн засагтай  холбох” шаардлагын үүднээс гэж тэр хэлээд одоо цэргийн яамны зарлага нь 1980-аад оны төвшинд  ойртож байна. Гэхдээ “эрсдэлд хүрэхээр биш ч  онцгой чухал” гэлээ. Жанжин штабын дарга Валерий Герасимов, ер нь цэргийн мэргэжилтнүүд тушаалдаа үлдэнэ. Белоусовын томилгоо нь  цэргийн  удирдлагын  өнөөгийн зохицуулалтын системийг өөрчлөхгүйг тэр бас хэлжээ.

Оросын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах яамны сайдаар Андрей Белоусовыг  томилох шийдвэр нь Украины хувьд “маш муу мэдээ”  гэж Киевын эдийн засагч Алексей Кущ хэлэв. "Бидний хувьд маш муу мэдээнүүд. Учир нь манай  сайд нарын тушаалд  дайны үеэр Белоусовын  бодлогоос тэс өөр эсрэгээр бүдүүлэг либерализмыг барьсан хүмүүс  сууж байна. Үр дүнг нь өөрсдөө цэгнэх биз дээ” хэмээн тэр Facebook дэх өөрийн хуудаснаа бичжээ.  ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн загвар,  бүтцийн  гүнзгий өөрчлөлт, хоригийн эсрэг хурдтайгаар дасан зохицоход оруулсан Белоусовыг үүрэг ролийг Кущ үнэлжээ.

Шойгуг чөлөөлсөн нь барууны хэвлэлийн гол мэдээ боллоо. Түүнийг бууруулсан уу, эсвэл дэвшүүлсэн үүү? Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд  Шойгу давхар  Холбооны  цэрэг-техникийн хамтын ажиллагааны  албаны ажлыг  хариуцна. Сая энэ албыг БХЯ-ны  мэдлээс гарган Ерөнхийлөгч шууд  захирахаар болсон. Энэ алба нь нэг үгээр  зэвсэг зохион бүтээх товчоонууд гэсэн гэсэн үг.

Шойгу үүний зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн  комисст “ерөнхийлөгчийн орлогч" болж байна. Одоо комиссийн дарга нь Путин, түүний нэгдүгээр орлогч нь Дмитрий Медведев юм. Патрушев уг тушаалаас  өөр албанд шилжиж байгаа учир чөлөөлөгдсөн гэсэн үг, гэхдээ ямар  ажилд гэдэг нь  ойрын хоногуудад тодорхой болно.

Ер нь бол сүүлийн үед БХЯ-тай холбоотой Пригожины, Ивановын гэх мэтийн олон хэрэг  гарсан энэ авлигын  талын дуулиан ихтэй байв. Тийм ч учраас ерөнхийлөгчийн хамгийн дотны нөхөр гэгдэх Шойгуг  “аварч” байгаа гэсэн яриа бас гарч байна.

Путин  хүчний бусад байгууллагууд, гадаад хэргийн блокын  удирдлагыг солихгүй дахин томилохоор саналаа гаргажээ. Ийнхүү ГХЯ-ны Сергей Лавров,  Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев,  Онцгой байдлын яамны  сайд Александр Куренков, Хууль зүйн яамны сайд Константин Чуйченко нар тушаалдаа үлдлээ.

Мөн өөрийн тушаалд Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин, Холбооны мөрдөх товчооны Александр Бортников, Холбооны хамгаалалтын албаны Дмитрий Кочнев, мөн Росгвардийн командлагч  Виктор Золотов нар үлдлээ. Ерөнхийлөгчийн  нийгмийн хөтөлбөрүүдийн  ерөнхий газрын тэргүүн Александр Линц, Дээд болон Үндсэн хуулийн цэцийн дарга нар  тушаалдаа үлдлээ.

2022 оны арваннэгдүгээр сараас хойш  хоосон байсан Тооллогын танхимын захирлаар Борис Ковальчукийг томилохоор нэрийг нь Путин дэвшүүлжээ.  Хүчний болон гадаад харилцааны албадын  тэргүүн нараас ялгаатай нь энэ тушаалын даргыг Холбооны зөвлөл сонгодог ялгаатай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 50 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 52 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 55 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 18 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 19 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 44 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 47 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 48 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 8 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top