x

ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир  Путин

Оросын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа Путин хамгийн түрүүнд Ерөнхий сайдад Михаил Мишустиныг улиран дэвшүүлээд Төрийн думаар батлуулав. Баасан гаригт түүнийг Төрийн дум нь баталсны дараа Ерөнхийлөгчийн зарлигаар Мишустин Ерөнхий сайдаар томилогдсон ба түүнд 10 орлогчтой байхаар заагдсаны дагуу танхмаа бүрдүүлэх ажилдаа оров.

Өөрийн орлогчид ба холбооны сайд нарт нэр дэвшигчдийг Путинтэй урьдчилан яриад хүчний болон ГХЯ-ны сайд нараас бусад нэр дэвшигчдийн жагсаалтыг Төрийн думд өргөн барив.  Нэр дэвшигчдийн талаар Думын хороод авч хэлэлцээд  дэмжиж, хурлаар батлахад бэлэн болов. Лхагва гариг гэхэд шинэ танхим эхний хуралдаанаа хийх бололтой. Яамд тусгай газруудын тоо өмнөхийн адил 21. Думын баталсан  сайд дарга нарыг Ерөнхийлөгч  заавал томилох ёстой.

Аж үйлдвэр, худалдаа хариуцсан дэд ерөнхий сайд 55 настай Денис Мантуров нэгдүгээр дэд ерөнхий сайдын тушаалд 65 настай Андрей Белоусовыг сольж байна.

Тээврийн сайд 70 настай  Виталий Савельев тээвэр ба логистик хариуцсан дэд ерөнхий сайд боллоо.

ХАА-н хуучин сайд сайд 46 настай Дмитрий Патрушев дэвшин ХАА ба экологийн асуудлыг давхар хариуцна.

Савельевын оронд Тээврийн сайдад Курск мужийн захирагч 52 настай Роман Старовойт томилогдлоо. Одоо мужид захирагчийн сонгуультай.

Аж үйлдвэр, худалдааны сайдаар Калининград мужийн захирагч  асан 37 настай Антон Алиханов ажиллана.

Эрчим хүчний яамыг 72 настай Николай Шулгиновын оронд Кемерова мужийн захирагч 62 настай Сергей Цивилев толгойлохоор болов.

Дмитрий Патрушевын оронд ХААЯ-ыг түүний орлогч 45 настай Оксана Лут толгойлно.

Спортын яамыг 59 настай Олег Матыцины оронд Хабаровск хязгаарын тэргүүн 42 настай Михаил Дегтярев сонгогдлоо.

Дэд ерөнхий сайд Александр Новакт эрчим хүчнээс гадна эдийн засаг, хоригийн эсрэг тэмцэх асуудлыг нэмэн хариуцуулж байна.

Дэд ерөнхий сайд  Дмитрий Григоренко, засгийн газрын аппаратыг толгойлохоос гадна дижитал хөгжил, антимонополын будлогыг хариуцана.

Дэд ерөнхий сайд  Дмитрий Чернышенко хэвлэх асуудлыг хариуцах болно.

Дэд ерөнхий сайд  Татьяна Голикова тушаалаа хадгалснаас гадна Холбооны үндэстний асуудлын агентлагийн хяналтыг бас авлаа.

Албан тушаал, эрх мэдлээ дэд ерөнхий сайд  нар Алексей Оверчук, Марат Хуснуллин, Алс дорнодын холбооны тойргийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Юрий Трутнев хадгалан үлдэж байна.

Өөрийн тушаалдаа Хөдөлмөрийн сайд Антон Котяков, Байгал орчны сайд Александр Козлов, Боловсролын сайд Сергей Кравцов, Соёлын сайд Ольга Любимова, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Максим Решетников, Сангийн сайд  Антон Силуанов, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Барилгын яамны сайд Ирек Файзуллин, Шинжлэх ухаан дээд боловсролын яамны сайд Валерий Фальков, Зүүн хязгаарын хөгжлийн сайд Алексей Чекунков, Дижитал хөгжлийн яамны сайд Максут Шадаев нар нар үлдэж байна.

Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны газар БХЯ-ны захиргаанаас гарч шууд Ерөнхийлөгчид захирагдахаар болж байна.

Танхимын нэр дэвшигчдийг  авч хэлэлцэн дуусах цагаар даваа гаригт Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ дагуу, хүчний байгууллагууд болон гадаад бодлогын албадын тэргүүн нараа томилов. Ерөнхийлөгчийн томилж байгаа хүмүүсийг парламентаар авч хэлэлцэхгүй зөвхөн тэдэнтэй Холбооны зөвлөл уулзан зөвлөдөг эрхтэй. Эдгээр  батлах зөвлөлдөх ажлууд мягмар гаригт /өнөөдөр/ дуусах бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 49 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 54 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 15 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 15 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 17 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 18 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 46 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 47 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 7 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top