x

Монголд зусдаг судалт галуу Энэтхэгийн дархан цаазат газарт өвөлжиж байна

Монголд зусдаг судалт галуу Энэтхэгийн өмнөд нутгийн Тирунелвели мужийн Күүнтакулам-Каданкуламын шувууны дархан цаазат газарт дахин бүртгэгджээ.

Зүүн Ази болон Өмнөд Азийн хооронд нүүдэллэн амьдардаг хээрийн галуу нь Төв болон Зүүн Азийн нутгаас гарал үүсэлтэй учир барууны орнуудад Ази галуу гэх нь түгээмэл. Их бие нь цагаан, буурал, хөл ба хошуу нь улбар шар өнгөтэй, дагзан дээрээ тод хоёр бараан судалтай учраас “судалт галуу” гэж нэрлэгддэг. Энэ шувуу нь өвс, усны ургамал, шавжаар хооллодог аж.

Жилдээ хоёр удаа Хималайн нурууг нааш цааш давж нүүдэллэдэг тул хамгийн эрэлхэг, тэвчээртэй шувуу хэмээгддэг энэ галуу Күүнтанкуламд өвөлжихөөр ирсэн байгаа нь энэ аж.

Энэтхэгийн өмнөд хэсэгт өвөлжиж, Хималайн өндөр уулсын дээгүүр нүүдэллэн аялах үеэр судалт галууны далавч нь цантаж, заримдаа мөс тогтох үе ч бий. Энэхүү судалт галуу нь өдөрт 1600 км зам туулах чадвартай бөгөөд хамгийн өндөрт буюу 8990 метрийн өндөрт нисдэг, тэсвэр тэвчээртэй гээд олон чадвараараа судлаачдын анхаарлыг татдаг.

Нэгдүгээр сарын 28-ны орой дархан цаазат газрын Каданкуламын сав газарт ахлах судлаач М.Мативанан, зураглаач Валачандар хоёр хөлдөө ногоон өнгийн бөгжтэй нэгэн судалт галууны зургийг дарж амжжээ. Тэр галууны бөгж нь “F60” гэсэн тэмдэглэгээтэй байсан агаад энэ нь Монголын шувуу судлаачдын тэмдэглэгээ гэдэг нь батлагдсан аж.

“Монголын шувуу судлаачид ийм ногоон өнгийн бөгж хэрэглэдгийг бид мэддэг болохоор Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахлах судлаач Н.Цэвээнмядагт цахим шуудан илгээж лавласан. Монгол Улсын Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын баруун хойд эрэгт зусаж байсан галуунд 2014 оны долоодугаар сарын 7-нд “F60” гэсэн дугаартай бөгжийг шувуу судлаач Б.Нямбаяр зүүж тавьсан гэсэн хариу авсан” гэж М.Мативанан хэллээ.

Тухайн үед Монголын судлаачид галуунд бөгж зүүх үед уг галуу нь 2340 грамм жинтэй нас бие гүйцсэн эр галуу байсныг бүртгэж авчээ. 

Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахлах судлаач Н.Цэвээнмядагийн хариу захидалд “Энэ “F60” дугаартай судалт галууг өмнө нь хоёр удаа Энэтхэг улсад бүртгэж байсан мэдээлэл надад бий. 2017 оны 12 дугаар сарын 8-нд Тирунелвели мужид, дараа нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Мисори мужийн Хадинари нууранд өвөлжиж байсан зургийг Энэтхэгийн шувуу судлаачид илгээж байсан” хэмээжээ.

Борооны улиралд бороо хур бага орсон тул Күүнтакулам-Каданкуламын шувууны дархан цаазат газрын усны түвшин харьцангуй бага байна. Гэхдээ шувуудын хооллодог өвс ургамал хангалттай байгаа, мөн Күүнтакулам тосгоны иргэдийн өгөөмөр сэтгэлийг шувууд маань андахгүй гэж тус дархан цаазат газрын ажилтнууд хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 27 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 28 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 33 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 34 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 38 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 40 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 45 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 49 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 8 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 9 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 17 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 36 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 10 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 2 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 30 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 45 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 4 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top