x

УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур” бүжгэн жүжиг анх удаа 32 хунтайгаар тоглогдоно

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Дуурийн театрынхан түүхэн ойн жилийн уран бүтээлийн шинэ улирлаа “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ анх удаа дэлхийн стандартад нийцсэн буюу 32 хунтайгаар тайзнаа тоглохоор бэлтгэж байгаа юм байна.

Дэлхийн театруудын чансааг тодорхойлдог гэх “Хунт нуур” бүжгэн жүжиг анх 1877 онд Москвагийн Их театрын тайзнаа тоглогдож байжээ. Харин 98 жилийн дараа буюу 1975 онд Төрийн шагналт, Балетмейстер Б.Жамьяндагва Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хунт нуур бүжгэн жүжгийг тавьсан нь дэлхийн сонгодог урлагт Монгол улсын нэрийг гаргасан гэж зүй ёсоор тооцогддог байна. Анхны Хунт нуурын гол дүрд балетын нэрт бүжигчин Ю.Оюун тоглож байжээ. Үүнээс хойш Хунт нуурын гол дүрд тоглосон бүжигчид дэлхийн томоохон театруудаас хамтран ажиллах санал авч байжээ. Тиймээс ч Хунт нуур театрын шилдэг бүжигчдийг төрүүлдэг гэж тодорхойлдог байна.

Өнгөрсөн жилүүдэд уран бүтээлчдийн нөөц, тайзны багтаамжаас шалтгаалж 20-иод хунтайгаар тоглогдож иржээ. Харин энэ жил анх удаа дэлхийн жишигт нийцүүлэн 32 хунтайгаар 2-р сарын 13, 14-ны өдрүүдэд тоглохоор болсон байна.

Мөн Дуурийн театр улсын гэх тодотголтой учир орон нутгуудад хүрч ажиллахаар төлөвлөсөн тухайгаа хэлсэн юм. Тиймээс ч Хунт нуур жүжгийг анх удаа Дархан, Эрдэнэтэд тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ. 

Манай улсын сонгодог урлаг тэр дундаа балетын хөгжил Азид төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Үүнийг батлах жишээ бол 2006 оны дэлхийн шилдэг 8 балетчины нэгээр манай улсын бүжигчин шалгарч байсан юм.

Мөн хэд хэдэн балетчин АНУ-ын “Бостон балет” театрт урилгаар ажилладаг байна.  

ДБЭТ-ынхан өнөө жил сонгодог урлагийн олон улсын фестиваль зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд энэ хүрээнд ОХУ, Япон, Итали зэрэг улсын дуучид, бүжигчид, удирдаач нарыг урьж, оролцуулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 5 цаг 39 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 20 цаг 57 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 21 цаг 51 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 23 цаг 34 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 23 цаг 38 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 13 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top