x

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14 хэм хүйтэн байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 58 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 1 цаг 0 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 1 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 1 цаг 3 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 1 цаг 7 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 1 цаг 8 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 3 цаг 15 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 3 цаг 24 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 3 цаг 26 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 3 цаг 27 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 3 цаг 32 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 3 цаг 36 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 3 цаг 37 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 3 цаг 38 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 3 цаг 39 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 3 цаг 40 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 3 цаг 40 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 3 цаг 42 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 5 цаг 12 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 5 цаг 26 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top