x

Хүүхэд оюуны чадамжаа ааваасаа биш, ээжээсээ өвлөдөг

Хүмүүс бид хүүхэд эцэг, эхийнхээ генийг хоёуланг нь авч төрдөг хэмээн боддог. Энэ нь ч шинжлэх ухаанаар аль хэдийнэ батлагдсан зүйл. Тиймээс ч “Энэний аав нь толгой сайтай учраас хүүхэд нь яг дуурайж л дээ” гэхчлэн ярьцгаадаг шүү дээ.

Гэвч хамгийн сүүлийн үеийн судалгаагаар таны хүүхэд өөрийн оюун ухааны чадамжийг ааваасаа биш, харин ээжээсээ өвлөж төрдөг болохыг баталжээ. Судалгааг хийсэн эрдэмтэд яагаад заавал ээжээсээ вэ гэдэг асуултанд дараахь байдлаар хариулж байна.

Хүнд Х хромсом гэж бий. Энэ хромсомын тусламжтайгаар таны генд агуулагдаж буй олон зүйлс, тухайлбал үсний өнгө, царай төрх, янз бүрийн өвчин зэрэг нь хүүхдэд тань удамшдаг.

Тэгвэл энэ Х хромсом эмэгтэй хүнд хоёр, харин эрэгтэй хүнд ганцхан байдаг. Чухам энэ шалтггааны улмаас таны хүүхдийн оюун ухааны чадамж аавынхаа биш, харин ээжийнхээ талыг дагаж удамшдаг гэнэ.

Эрдэмтэд “жижгэрсэн ген”, “ялгарсан ген” гэхчлэн нэрлэдэг цөөн тооны тусдаа ген хүний биед байдаг бөгөөд энэ ген эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс арай илүү олон тоогоор хадгалагддаг. Тэгвэл ээжид агуулагддаг эдгээр “жижгэрсэн ген” нь өөрийн оюуны чадамжийг хүүхэддээ удамшуулахад голлох нөлөөг үзүүлдэг байна.

Шинжлэх ухаанд шинэ нээлт гэж хэлж болох уг судалгааг хийхийн тулд эрдэмтэд хүний биетэй хамгийн төстэй тогтолцоотой амьтан болох хулгана дээр туршилт хийжээ. Ингэхдээ эмэгчин хулгануудыг эр хулгануудтай эвцэлдүүлэн үр тогтоож, улмаар ажиглалт хийх аргыг хэрэглэсэн аж.

Үр дүнд нь эхийнхээ генийг өвлөн авч төрсөн бяцхан хулганууд том тархитай мөртлөө жижиг биетэй төрсөн бол эцгийнхээ генийг хүлээж авч төрсөн хулганууд том биетэй атлаа жижигхэн тархитай төрсөн байна.

Мөн уг судалгааг хийсэн эрдэмтэд тухайн хүүхдийн арьсны өнгө, ирээдүйд эзэмших боловсрол, нийгэмд ямар байр суурь эзэлсэн хүн болох зэрэг хүчин зүйлүүд нь оюуны чадамжийн нэгэн адил эцгийнхээ биш, харин эхийнхээ талыг дагаж удамшдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

tusgal.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 45 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 47 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 48 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 49 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 50 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 52 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 53 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 57 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 4 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 14 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 16 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 57 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 59 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 13 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 15 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 16 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 16 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 23 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top