x

БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2019-2020 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан, эдийн засаг, Олон улсын харилцаа улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 4 оюутан, нийт 8 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн суралцагч, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. 

Шалгаруулалтад оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:

  • Цахим өргөдөл

  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт; /Англи, эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/

  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; / Англи, эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгын хамт /

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт.

  • ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл ЭНД дарж авна уу.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагч:

  • Цахим өргөдөлСонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг; /Англи, эсвэл солонгос хэл рүү орчуулсан баталгаат орчуулгын хамт/

  • Эхний 2 улирлын дүнгийн тодорхойлолт;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт

  • ILWOO сангийн тэтгэлэг хүссэн өргөдөл ЭНД дарж авна уу

2018 оны 04 дүгээр сарын 2-ны 00 цагаас 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 10,000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утганд ILWOO cангийн тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11.00 цагт Математик, 14:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй.  Бичгийн шалгалтын дүнг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах”цэсэнд зарлана.
 
Бичгийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлэх ба 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдөр нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалыг ILWOO санд хүргүүлнэ . ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлага хийх байр, цагийн хуваарийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны цахим хуудасны нүүр хуудсан дахь "гадаадад суралцах" цэсэнд байршуулна. Ярилцлагыг 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ. (Ярилцлага Англи хэл дээр явагдана)

Хэлний бэлтгэл сургалт: 

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2018 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2019 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна. 

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Онгоцны тийз (анх явахад 1удаа, төгсөөд буцаж ирэхэд 1 удаа), оюутнуудын сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа 4 жил, байна.  

Суралцагчийн үүрэг:

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
 

Холбогдох утас: 70002003 /8.30-11.30 цагийн хооронд холбогдоно уу/

 

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 7 цаг 5 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 7 цаг 7 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 7 цаг 9 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 7 цаг 9 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 7 цаг 11 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 7 цаг 13 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 7 цаг 14 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 7 цаг 17 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 7 цаг 24 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 7 цаг 34 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 7 цаг 36 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 8 цаг 17 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 8 цаг 19 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 9 цаг 33 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 9 цаг 35 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 9 цаг 36 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 9 цаг 37 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 9 цаг 44 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 9 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 9 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top