x

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд тулгамдсан зарим асуудлыг яаравчлан шийдэх үүрэг өглөө

Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтэй танилцаж, тулгамдсан болоод шийдэх асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр тус “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн үйлдвэрийнхээ талаар товч танилцуулсан. Өнөөдрийн байдлаар 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бол 210 мянган тонн мидлингийн нөөцтэй байгаа аж. Тус компани 3380 орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар 2185 ажилтан, ажиллагсадтай ажиллаж буй ажээ. Үйлдвэр улирлын чанартай ажилладгаас шалтгаалан боловсон хүчин тогтворгүй байдгийг тодотгож байлаа. Түүнчлэн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэх, цалингийн сүлжээг сайжруулахад анхаарч байгааг танилцуулсан юм. Тус үйлдвэрийн 12 төрлийн ажлын байрыг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд санал боловсруулан өгч буй ажээ. Зүүн бүсийн үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд баруун бүсийн үйлдвэрийг үе шаттайгаар зогсоохоор салбарын яамтайгаа тохиролцсон байна. Зүүн бүсийн үйлдвэрийн тухайд ус хангамжийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд эл асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал байгааг үйлдвэрийн дарга онцолж байлаа.

Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцсон. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвлөө угтаж байна. Энэ хугацаанд нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван асуудлыг хариуцан ажиллаж ирсэн билээ. Энэ хүрээнд хийсэн ажлаа Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч танилцуулав. 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан нийслэлийн хэмжээнд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа юм. Энэ жилийн хувьд 31 тээврийн компанитай гэрээ байгуулж, 392,100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байна.

2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийг ажиллуулж эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд тус дүүргийн 7691 өрхөд угаарын хий мэдрэгч өгнө гэдгийг Хотын орлогч дарга мэдээлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүд  “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн зүгээс хариуцсан ажлуудаа хариуцлагатайгаар гүйцэтгэж байгааг дурдаад, цаашид энэ ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болголоо.Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулан түгээх чиглэлд Засгийн газраас хангалттай дэмжлэг үзүүлж байгаа. Цаашид салбарын яамд болон нийслэл хамтдаа зангидсан гар шиг ажиллах хэрэгтэй. Төлөвлөсөн цаг хугацаанд асуудлаа шийдээд, чанар стандарт, хатаалтад Эрчим хүчний яам анхаарна биз. Мидлинг татах төмөр замын асуудлыг яаралтай шийд. Энэ асуудалд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам анхаарлаа хандуул” гэсэн тодорхой үүргийг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 44 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 27 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 37 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 50 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 0 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 10 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top