x

Сургуулиуд сурагчдаас шалгалт авах бус ур чадвар олгохын тулд үйл ажиллагаа явуулна

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас өнөөдөр “Хувьсаж буй боловсрол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр дэлхий нийт боловсролын хэрхэн хувиргахаар төлөвлөж байгаа талаар боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлэл өгсөн юм.

Байгаль, цаг уурын өөрчлөлт, дижитал шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, геополитик, цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан олон салбарт өөрчлөлт хийгдэнэ. Түүний нэг нь боловсролын салбар юм.

Өөрчлөлт шинэчлэлийг хийх хүмүүс нь багш нар болохыг энэ үеэр онцолж байлаа. Монголчуудын тухайд энэ өөрчлөлтийг боловсролын их нүүдэл гэж тодорхойлж байна. Суурин соёл иргэншилтэй улс орнууд аливаа өөрчлөлт шинэчлэл, шилжилт, нүүдэл суудалд төдийлөн бэлэн биш, энэ үйл явц нь урт удаан үргэлжилдэг бол Монголчууд өөрсдийн давуу байдлыг ашиглан Их нүүдэлд манлайлах боломжтой юм. Үүнийгээ ч Нью Йорк хотод болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр баталж чадсан.

Unesco, Unicef тэргүүлэгч 5 улсын нэгээр Монгол улсыг тодруулахдаа дараах 8 үзүүлэлтийг онцолсон юм.

  • Цар тахлын үеийн зайн сургалт;

  • 5/9 стратеги;

  • Medle.mn цахим платформ;

  • suraad.mn хоцрогдол арилгах платформ;

  • Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн;

  • Цар тахлын үед боловсролын санхүүжилт бууруулаагүй;

  • Ариун цэврийн байгууламжийг сайжруулж байгаа;

  • Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэргийг нэрлэлээ.

Цаашид сургуулиуд хайбрид болж, хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдалд нийцүүлэн хичээллэж, багш нар “дасгалжуулагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Сургуулиуд сурагчдаас шалгалт авахын тулд биш тэдэнд ур чадвар олгохын тулд үйл ажиллагаа явуулах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 27 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 28 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 32 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 34 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 38 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 40 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 44 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 49 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 8 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 9 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 17 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 36 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 10 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 2 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 30 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 45 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 4 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top