x

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен МГТИС-д айлчиллаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен нар холбогдох төлөөллийн хамт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллалаа.

Тус сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг. 370 гаруй оюутантай, 69 багш, ажилтантай. Төгсөгчид нь 100 хувь ажлын байраар хангагддаг бөгөөд дотоод, гадаадын ашигт малтмал, уул уурхайн компаниудад ажилладаг. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төсөл ашиглалтад ороход инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад уг сургууль хувь нэмрээ оруулах юм. Мөн Герман дахь түнш их, дээд сургуулиудтай хамтарч олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг нэвтрүүлэхээс гадна оюутнуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажилладаг байна. 

Сургуулийн хувьд 3 тэнхим, шинжлэх ухааны 8 лаборатори, 3 кампустай. Үүний нэг болох 360 гаруй ор бүхий хүчин чадалтай дотуур байртай боллоо. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг өнөөдөр ашиглалтад орууллаа. 

Түүнчлэн хоёр талын уулзалтын үеэр Германы тал манай улсад олгодог хөгжлийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгохоор болов. Ингэснээр өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн өдөр талууд оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 16 цаг 56 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 18 цаг 3 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 18 цаг 21 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 18 цаг 23 мин Сэрэмжлүүлэг 18 цаг 25 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 18 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 18 цаг 28 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 18 цаг 29 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 18 цаг 31 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 19 цаг 31 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 19 цаг 35 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 19 цаг 41 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 19 цаг 51 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 19 цаг 51 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 19 цаг 55 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 22 цаг 16 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 22 цаг 31 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 23 цаг 17 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 23 цаг 21 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 23 цаг 35 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top