x

Б.Баатархүү: Гэмт үйлдэл хийсэн ОХУ-ын иргэнд ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй

ОХУ-ын иргэн монгол иргэнд ноцтой халдсан гэх гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд хүндрээд буй асуудал байхгүй. ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллээр ар гэрээс нь цахим орчинд мэдээлэл өгсөн. Зөрүүтэй мэдээлэл гарсан. Бодит явдлыг хэлбэл есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсад ирсэн. Тэрээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр 24-нд уг газарт ирсэн. Ингээд тухайн Монгол Улсын иргэний танил болох Г-ийн гэрт орсон байна. Гэрт Монгол Улсын гурван иргэн, ОХУ-ын нэг иргэн байсан.

Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж буй. Гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн. Мөн цуг байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болох байх.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй. Уг иргэнийг саатуулах үйл ажиллагаа оройтсоныг хүмүүс буруугаар ойлгосон байх. Үүнд тайлбар өгөхөд гадаадын иргэн учир тайлбар мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах үйл ажиллагаа явагдаад Баянгол дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 54 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 8 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 18 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 28 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 31 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top