x

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль, БГД-ийн 164 дүгээр цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг эзэн богд Чингис хааны эш хөрөг залах, төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагаагаар эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэлийн 141 дүгээр сургуулийн эрдэмтэн, судлаачид, нийт багш, ажилтан,  албан хаагчид, хүүхэд багачууд, энд хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Баянгол дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 28 сургуульд шинээр 4650 хүүхэд элсэн суралцаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас нээлтийн арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглээгүй. Энэ жил хүүхэд, багачууд маань 100 хувь танхимаар хичээллэх орчин, нөхцөл бүрдсэн энэ сайхан өдрийн хамтдаа тэмдэглэж байна. Баянгол дүүргийн хувьд энэ онд төрийн өмчийн 19 сургуульд хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Энэ төсвийг БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын төсөвт суулгасан юм. Сургууль тус бүрт 20 компьютер, ус цэвэршүүлэгч, лед дэлгэц, эмчийн өрөөний тохижилт хийгдсэн.

Мөн сургууль, цэцэрлэгийн дээвэр засварыг шинээр хийж,  хуучирч муудсан хашаа хайсыг солих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, шинэчлэлтийг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа талаар та бүхэнд дуулгахад таатай байна. 141 дүгээр сургууль, Нарны хорооллын орчим Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрладаг байсан бол шинээр хороо хуваагдан 26 дугаар хороонд байрлахаар болсон. Шинээр байгуулагдсан БГД-ийн 26 дугаар хороо нь улсын сургууль, цэцэрлэгтэй, төрийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж нөхцөл бүрдсэн бие даасан хороо байгуулагдсан. Ингээд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэж хэллээ.

Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгт энэ жил 1020 хүүхэд суралцана

Баянгол дүүрэгт энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад төр, хувийн хэвшлийн нийлсэн 96 цэцэрлэгт цахим системд бүртгүүлсэн 17,312 хүүхэд элсэн суралцаж байна. Өмнө жил тус цэцэрлэгийн хувьд 400-450 хүүхэд суралцаж байсан. Энэ жил Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн насны бүх хүүхэд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, холбогдох газрууд хамтран ажилласны үр дүн гарч байна.

БГД-ийн Төмөр зам бүсийн 157, 164 дүгээр цэцэрлэгүүд их ачаалалтай ажилладаг тул 2-3 төрлийн шийдлүүдийг гаргаж, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ хамруулж байгаа юм. Шинээр 164 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн багтаамжтай өргөтгөл ашиглалтад орж, салбар хоёр бүлгүүдийг нээн ажиллуулж байна. Цэцэрлэгийн бүртгэл хэд хэдэн үе шаттай үргэлжилж байгаа бөгөөд хоёр дахь үе шат есдүгээр сарын 10-наас эхлэн хүүхдүүдээ бүртгэх, бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт багагүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, 164 дүгээр цэцэрлэгийн дээвэр засвар, гадна хашаа хайсыг солих, гадна талбайн тохижилтын ажил болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гараашуудыг чөлөөлөн явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, ДИТХ-ын төлөөлөгч нар идэвх, санаачлагатай ажилласан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 6 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 49 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 22 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 36 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top