x

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар 25 хорооны Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нартай санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар энэ сарын 17-ны өдөр БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалааг байхгүй болгох, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгох талаар холбогдох арга хэмжээг авч, шийдэлд хүргэхийг үүрэг болгосон.

Тэгвэл дээрх асуудлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Энхтуул, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Батболд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд өчигдөр /2022.04.26/ дүүргийн 25 хорооны Засаг дарга болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 37 цэцэрлэгийн эрхлэгч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр талууд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах судалгаа санал боловсруулах ажлын хэсэг гарч цэцэрлэгт хамрагдаж байгаа болон хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд, цэцэрлэггүй хороо, ачаалал хэт өндөртэй цэцэрлэгүүд, хамран сургах тойргийн хил хязгаар, шинээр баригдаж байгаа орон сууцны хотхон, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх боломжтой барилгын талаар нарийвчилсан мэдээлэл, судалгаа гаргаснаа танилцуулж санал солилцлоо.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга зарим зүйлийг онцолсон. Тодруулбал, “Ерөнхий сайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар бодлогоо танилцуулсан. Дүүргүүд яаралтай тоон мэдээллээ нэгтгэж, төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө БШУЯ-нд өгөх ёстой. Иймд холбогдох судалгаа, мэдээллийг яаралтай гарга, нэгтгэх шаардлагатай байна. Дүүргийн хэмжээнд түрээслэх боломжтой барилга, өргөтгөл барих саналтай цэцэрлэгүүд он дамжин баригдаж байгаа цэцэрлэгийн барилгууд дээр ажлын хэсэг газар дээр нь очиж танилцан саналаа боловсруулж хүргүүлнэ. Иймд хороодын Засаг дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нар холбогдох мэдээллийг яаралтай нэгтгэж гаргаж өгөх шаардлагатай байгаа” хэмээн онцоллоо.

Дашрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэгт хэт өндөр ачаалалтай ажиллаж буй 262, 100, 157, 164 дүгээр цэцэрлэг байгаа бол цэцэрлэггүй 22, 25 дугаар хороо байна.

БШУЯ-аас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх дараах шийдлүүдийг санал болгож буй юм. Үүнд:

  • Цэцэрлэгийн барилгыг шинээр барих өргөтгөх

  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх

  • Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах

  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих

  • Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих

  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх

  • Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах

  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх

  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих

  • Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 52 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 35 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top