Баянгол дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нөөцийн махны жижиглэн худалдааг 5 бэлтгэн нийлүүлэгчээс 57 цэгээр худалдаалж байна.
Тэгвэл энэ амралтын өдрүүдэд (2022.04.16-17) нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээ махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх хүрээнд махны хангамж нийлүүлэлт борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 10 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа.
Тухайлбал, дүүргийн 2, 3, 5, 8, 15, 19, 20, 23, 24, 25 хорооны гадна талбайд нийт 34 тонн буюу 1523 гулууз хонины мах худалдаалсан юм.