Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А/127 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Хууль, эрх зүйн хэлтэс дүүргийн Прокурорын газартай хамтран “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгууллаа.
Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийн нийгмийн ажилтнууд болон 25 хорооны нийгмийн ажилтнуудад 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн сургалтыг зохион байгуулсан юм.
Уг сургалтад дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 950 хүүхэд, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх болон түүний хор хөнөөлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, буруу зуршлаас татгалзах дадал зуршилыг бий болгох талаар хичээл орлоо.