Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн А/341 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн Засаг даргын А/107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Аюулгүй гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу ерөнхий үнэлгээг хийж ажиллаж байна.
Дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан тус ажлын хэсэгт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, УБ цахилгаан түгээх сүлжээний “Баянгол” ХҮТ, Газар зохион байгуулалтын алба, Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн 13 мэргэжилтэн оролцов. Энэхүү ерөнхий үнэлгээг зохион байгуулснаар “Аюулгүй гамшигт тэсвэрт хот 2030” санаачилгад нэгдэн ороход дэмжлэг үзүүлэх юм.
Монгол Улсын хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү санаачилгад нийслэл Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан хотууд 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд тус тус нэгдэн орж, Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон юм.