Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО”-ноос "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аяныг үндэсний хэмжээнд “ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ” уриан дор зохион байгуулж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нутгийн захиргааны байгууллага нь тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргана гэж заасан бөгөөд Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албанд хүний эрх, жендерийн боловсрол олгох тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах бодлогыг холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулна” гэсэн зорилтыг тусгаж жил бүр орон нутгийн хэмжээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг халах, гэр бүл, нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, оролцоог хангах агуулга бүхий дээрх аянд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид нэгдэж байна.
Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.