x

Баянгол дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд дүүргийн удирдах албан тушаалтнууд 100 хувийн ирцтэй оролцсон бөгөөд зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээж үг хэлсэн.

Тэрээр “Өнөөдөр зохион байгуулж буй дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн 100 хувийн ирцтэй эхэлж байна. Өнгөрсөн жилүүдэд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж дүүргийн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж чадаагүй, энэ жил зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнийг жилдээ нэг удаа зохион байгуулдаг учраас бүгд хамтдаа алдаа оноогоо ярилцах, мэдээлэл солилцох, өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэх, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцах, цаашлаад үндсэн болон харьяа бүх хэлтсүүд хоорондоо ажлаа уях зэрэг чухал ажил холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсүүд 2022 онд хийх ажлын талаар мэдээлэл хийж бусад, энэ онд хийх ажлын уялдаа холбоогоо сайжруулж, цаашид хийх ажлаа ярилцах юм.  

Түүнчлэн Удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр “Дотоод хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт”, “Удирдлагын менежмент”, “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сэдвээр сургалт зохион байгуулсан бөгөөд дүүргийн дотоод Аудитын албаныхан болон Удирдлагын академи, Монголын Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн Интитуцын багш нар хичээл заалаа.  

Баянгол дүүрэгт өнгөрсөн онд бүтээн байгуулалтын олон ажил хийсэн. Тэгвэл энэ онд улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 170 төсөл арга хэмжээ хэрэгжих юм. Үүнээс 95 нь он дамжсан төсөл арга хэмжээ бол 75 төсөл арга хэмжээ нь шинээр хийгдэх ажил юм.  

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба  энэ онд 5 бүлэг 209 ажил, үйлчилгээ хийх юм. Тухайлбал, дүүргийн хэмжээнд 2021 онд 515 гарааш чөлөөлсөн бол энэ онд 1146 ширхэг гарааш чөлөөлж, тохижилт хийхээр төлөвлөсөн.

Мөн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 38 байршилд авто замын байгууламж хийхээр төлөвлөн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажил 2022 оны гуравдугаар сараас эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 14 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 15 цаг 55 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 16 цаг 18 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 цаг 28 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 16 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 16 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 16 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top