x

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн алслагдсан хороодын нэг болох 20-р хороонд ажиллалаа. Тус хорооны онцлог нь ТЭЦ-4, ТЭЦ-2, БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар амбулатори, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс, “Барилга угсралт” ХХК гээд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг юм.

20-р хорооны алба хаагчдын өгсөн мэдээллээр тус хороо хуваагдахаас өмнө 14 мянга орчим хүн амтай байсан бол 20, 29-р хороо хуваагдсанаар 4200 оршин суугчтай болсон. Иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хороо болон ӨЭМТ-ийн үйл ажиллагаа  хэвийн,  төрийн анхан шатны үйлчилгээг иргэддээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд 12 хүний орон тоотой ажилладаг. Улсын бүртгэгч болон халамжийн ажилтан дутагдалтай байгаа юм.   

Алслагдсан хороодынхоо тохижилтын асуудалд анхаарал хандуулж ажиллана

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хорооны алба хаагчидтай уулзах үеэрээ тус хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөөд “Танай хороо хуучин байрандаа үлдсэн учраас хорооны байр цэцэрлэг, сургуулийн асуудал бүрэн шийдэгдсэн гээд олон давуу талтай. Гэхдээ алслагдсан хороодод явган зам, гэрэлтүүлэг гээд тохижилтын ажлууд орхигдсон байдаг. Иймд дүүргийн зүгээс анхаарч ажиллах болно.  Мөн танай хорооны иргэдэд тулгамддаг асуудал нь орон сууцны барилгууд хуучирсан учраас иргэд дахин төлөвлөлтөд орох асуудлыг хөнддөг. Энэ талаар дээд шатны байгууллагатайгаа ярилцаад шат дараатай шийдэх болно” гэсэн. Мөн 20-р хороонд томоохон ААН, үйлдвэрүүд олон байдаг учраас та бүхэн тохижилт болон иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай. Хамгийн чухал нь та бүхэн хаана, ямар тохижилтын ажил хийх талаарх саналаа иргэдээсээ авч нэгтгээд ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд саналаа тусгах  шаардлагатай гэдгийг хэлж байлаа.   

Энэ үеэр хорооны хэсгийн ахлагч нар тулгамдаж байгаа асуудлаа хэлсэн.

Ингэхдээ

  • ТЭЦ-4, “Дэвшил” зэрэг томоохон ААН-үүдийн орчимд явган хүний зам байдаггүй
  • Төв зам дагуух явган хүний зам эвдрэл ихтэй байдаг
  • Томоохон ААН-үүд хогоо хугацаанд нь ачуулдаггүй
  • Зарим ААН, орчны тохижилтдоо анхаардаггүй гэсэн юм.  

19-р сургууль руу явах замыг засварлах, тохижилтын ажлыг ДТХО-аар хийнэ  

БГД-ийн 20 дугаар хороонд  640 хүүхдийн хүчин чадалтай 19-р сургууль өнгөрсөн онд ашиглалтад орсон. Гэвч төв замаас тус сургууль руу явдаг шороон зам овон товон ихтэй, бороо, цас орсон үед шавар шавхай үүсэж  хүүхэд, эцэг эхчүүд сургууль руугаа явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг юм. Иймд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар дээрх замыг шинэчлэн засварлахаар болсон бөгөөд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус хороонд ажиллах үеэр гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.   

Дээрх ажлыг гүйцэтгэж буй “Гоц Тех Инженеринг” ХХК-ийн ажилтнууд энэ үеэр “Тохижилтын ажлын хүрээнд төв замаас 19-р сургууль хүртэлх 130 метр шороон замыг 5,5-аас 6 метрийн өргөнтэй автозам, хоёр талаараа 1,5 метр явган хүний замтай байхаар төлөвлөсөн. Үүнээс гадна гэрэлтүүлэг суурилуулна. Одоо холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Зам засвар, тохижилтын ажил энэ долоо хоногтоо эхэлнэ. Замын ажлыг дуусах гэрээт хугацаа 11-р сарын 30-ны өдөр ч хугацаанаас нь өмнө дуусгахаар шахаж ажиллах болно” гэж байлаа. Дүүргийн Засаг дарга сургуулийн орчинд зам засварын ажил хийх учраас аюулгүй байдлаа сайн хангаж ажиллах шаардлагатайг онцолсон.  

Нийслэлийн 19-р сургуульд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20, 32 гээд хотын баруун захын алслагдсан хорооны хүүхдүүд суралцдаг юм.

34-р цэцэрлэг энэ онд ашиглалтад орно

Нийслэлийн 34, 47 дугаар цэцэрлэг тус хороонд үйл ажиллагаа явуулдаг. 47-р цэцэрлэгийн хувьд үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа бол 34 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсноор 4 жилийн өмнө буулгаж барилгын ажлыг шинээр эхлүүлсэн. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөв хөрөнгө гэх мэт зарим асуудлаас болж барилгын ажил удааширсан ч энэ ондоо буюу 10 дугаар сардаа багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэдгийг тус ажлыг гүйцэтгэж буй “Бизнес Фокус” ХХК-ийнхан хэлсэн. Одоо цэвэрлэгээ болон гаднах тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийх юм байна.

34-р цэцэрлэг  өмнө нь 4 бүлэгтэй байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 10 бүлэг 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болох юм.

Түүнчлэн 20-р хороонд ажиллах үеэрээ дүүргийн Засаг дарга 34-р цэцэрлэгийн урд, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг ирэх жил хийнэ. Иймд хорооны Засаг дарга хороондоо хийгдэх бүтээн байгуулалт тохижилтын саналаа иргэд, орин суугчдаасаа эрт авч нэгтгэж өгөх шаардлагатай гэсэн. Мөн 34-р цэцэрлэгийн зүүн талд байсан 20 гаруй гараашийг өнгөрсөн онд буулгаж газар чөлөөлтийн ажил хийсэн тохижилтын ажлыг хийх хэрэгтэй гэж байв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 44 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 1 цаг 53 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 17 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 27 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 31 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top