x

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль ОУ-ын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болно

Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн баруун талд байрлах хөл бөмбөгийн талбай дээр Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны дэмжлэгтэйгээр засварын ажил хийхээр болсон. Энэ ажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбооноос олон улсын стандартад нийцсэн зүлгийг барихаар шийдвэрлээд байгаа юм.   

Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-ын дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбо, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Монголын хөл бөмбөгийн холбоо болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй өнөөдөр 96-р сургууль дээр очиж ажиллалаа.  

Уулзалтын үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд дүүргийн зүгээс хөл бөмбөгийн талбайд ус зайлуулах шугам байгуулж өгөх шаардлагатай. Хэрэв шугам зайлуулах хоолойг байрлуулаад өгчихвөл ОХУ-аас оруулж ирсэн, олон улсын стандарт нийцсэн зүлгийг суурилуулна гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга энэ ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулахад стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай байна гэдэг чухал. Дүүргийн зүгээс та бүхний тавьсан саналын хүрээнд ус зайлуулах шугам байгуулна. Үүнээс гадна явган хүн болон гүйлтийн зам, тамирчдын суух сүүдрэвч, үзэгчдийн суудал, гэрэлтүүлэг, хаалга суурилуулах зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийх саналтай байна. Үүний тулд талуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгээд зураг төсвөө гаргаж ажлын даалгавараа цаг алдалгүй хийе” гэсэн юм.  

Мөн “Оюуны Ундраа цогцолбор” сургуулийн захирлын үүргийг түр орлон  гүйцэтгэгч З.Гэрлээ “Манай сургууль дээр хөлбөмбөгийн “Хараацай” клуб үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай маш их хэрэгтэй байгаа. Манай сургуулийн зүгээс өмнө нь хоёр ч зураг төслийг гаргасан. Одоо дүүрэг, хөл бөмбөгийн холбоо болон мэргэжлийн компанийнхныг байлцуулан гаргасан зураг төслөө танилцуулж, боловсруулахад бэлэн” гэснийг талууд дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 6 цаг 37 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 8 цаг 21 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 цаг 30 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 8 цаг 44 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 54 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 4 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 7 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top