x

Иргэн Д.Батбаяр: Өдөр шөнөгүй машинтай орос иргэд цувж орж ирсээр байна

ОХУ-аас ард иргэд нь дүрвэж, Монгол руу ирж байна гэх мэдээлэл нийгэмд тархсан. Уг мэдээллийн дагуу Өдрийн сонин сурвалжилсныг хүргэж байна.

ОХУ-тай автозамаар холбогдсон Алтанбулаг боомтоор өдөрт хэдэн зуугаараа Оросууд орж ирж байна гэх мэдээлэл бий учраас тэнд ажиллаж амьдардаг иргэнтэй холбогдсон юм. Иргэн Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.


-Орос иргэд олноороо орж ирж байгаа гэсэн үнэн үү?

-Өдөр шөнөгүй машинтай иргэд цувж орж ирсээр байна. Одоо ч цуваа нь багасаагүй оочир гэж тамтгаа алдаад байна.

-Дан залуучууд нь ирж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-Тийм. Ихэвчлэн идэр насны залуус ирж байна. Цаанаасаа бол залуучуудаа гаргахгүй гэсэн юм байна лээ.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Өчигдөр /2022 оны есдүгээр сарын 21-ний/-ийн Путины хийсэн мэдэгдлээс хойш наашаа орж ирэх цуваа эрс ихэссэн. Манайхаас хүлээж аваад оруулаад байгаа юм байна лээ. Гол нь зарлан ирсэн залуучуудыг бичиг баримттай нь тулгаж байгаад буцаагаад байгаа гэсэн. Бусдаар өөр шаардлага тавихгүй хүлээн авч байгаа юм билээ.


Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хил хамгаалах ерөнхий газрын хариуцсан асуудал. Хууль зүйн сайд бас мэдэгдэл гаргасан байна лээ” гэдэг хариуг өгөв. Ингээд Хууль зүйн сайдын мэдэгдлийг хүргэе.

-ОХУ-д залуучуудыг цэрэгт дайчлана гэсэн мэдэгдэл гарснаас хойш монгол руу орж ирэх орос иргэд нэмэгдлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн байна. Үүн дотор Монгол Улсын иргэд 15, ОХУ-аас 74, бусад орны гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хилийн гаалийн бүст нэг машиныг шалгаж оруулах хугацаа нь 8-10 минут. Өөрөөр хэлбэл, автозамын боомт учраас автомашинд хилийн үзлэг шалгалт хийгээд тухайн зорчигчийн гадаад паспорт, виз нөхцөл байдлыг шалгаж үзээд штамп дараад оруулах хугацаа. 12:00 цагийн үед Хиагт орчимд машины битүү цуваа байна гэдэг мэдээлэл сошиал орчинд гарсан. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим оочирлож байгаа машины тоо. Нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын орчимд оочирлож байгаа машины тоо байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд оочирлож байгаа машины тоо 60 орчим байна. Өчигдөр, өнөөдрийн хувьд монгол тал руугаа зорчигчийн тоо ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй иргэдийг саалдгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Хилийн наана 30 машины цуваа үүссэн. Нэг хүнд зарцуулах цагийг би түрүүн хэллээ. Ингээд цаг зарцуулж байгаа учраас цуваа үүссэн.


Харин Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг гаргасан байна. “Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байна” гэжээ.

Энэ талаар ОХУ руу зорчоод эргэн ирж буй иргэн Г.Мягмардорж дараах мэдээллийг өгөв.

-Та хэзээ Монгол Улсаас ОХУ руу гарсан бэ?

-Би энэ сарын 19-ний өдөр ОХУ руу гарсан өнөөдөр /өчигдөр/ эргэн ирж байна.

-Алтанбулаг боомтоор гарсан уу. Таныг гарах үед хилийн боомтод автомашины цуваа үүссэн байсан уу?

-Үгүй. Наашаа цаашаа ч ямар цуваа үүсээгүй хэвийн байсан.

-Одоо урт цуваа үүссэн, монгол руу орж ирэх орос иргэд ихэссэн гэх мэдээлэл байна. Наана чинь яг ямар байдалтай байна вэ?

-Би 15:00 цагт ирж зогссон. Энд маш урт цуваа үүсчээ. Дандаа орос иргэд орохоор оочирлож байх шиг байна. Монгол хүмүүс ховор байна. Дотоодын иргэн болохоор урдуур оруулах боломжтой болов уу асуух гээд хүн буугаад явсан.

-Ямар учиртай оочирлоод байгааг та мэдэж чадав уу?

-Ерөнхийлөгч нь залуусыгаа цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарснаас хойш л дайныг хүсэхгүй байгаа залуус нь дүрвэж эхлээд байгаа юм байна лээ. Хагас хугас орос хэлтэй болохоор жаахан ярилцаж үзсэн. Ер нь л залуучууд нь дайнд явж байснаас нөхцөл байдал намжтал гадны улс руу дүрвэх тухай ярьж байна лээ.

-Ихэнх нь залуу хүмүүс байна гэсэн мэдээлэл байгаа юм. Тантай таарсан хүмүүс залуучууд голцуу байна уу?

-Тийм дандаа л залуус. Ямар л залуу хүн дайн хүсхэв дээ. Тайван орныг зорьж байгаа нь илхэн байна.

-Яг одоо наана чинь ойролцоогоор хэдэн машины цуваа үүсээд байгаа барагцаа байна уу?

-Маш урт цуваа байна шүү дээ. Бараг 1 км хүрэх байх аа. Завсаргүй машины цуваа үүсчээ. Энэ олон оросууд монгол руу орно гэхээр бас айдас хүрч байна шүү. 


ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар Улаан-Үд хотноо оршин суух иргэнээс дараах зүйлийг тодрууллаа.

-ОХУ-аас монгол руу орос иргэд их дүрвэж байна гэсэн мэдээлэл байна л даа. Таны зүгээс мэдсэн сонссон зүйл бий юу?

-Надад яг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Гэхдээ фэйсбүүкээс харсан. Түүнээс яг ойр хавийн хүмүүсээс явсан хүн байхгүй.

-Танай наагуур чинь нөхцөл байдал хэр байна вэ?

-Одоогоор 300 мянган цэрэг татна гээд татаад эхэлчихсэн. Сая хоёр автобус хүмүүсийг хөдөө аймгаас авчирсан гэж сонслоо өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, Путин хоёр мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр мэдэгдэлдээ 60 хүртэлх насны хүмүүсийг авна. 35-40 насных тийм мэргэжилтэй, 40 насныхан тийм мэргэжилтэй байх ёстой гэсэн ангилал тогтоочихсон. Мөн эмчийн мэргэжилтэй 60 хүртэлх насны хүмүүсийг татах юм байна лээ.

-Таны ойр тойрны хүмүүст зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол байгаа юу?

-Одоохондоо миний таньдаг хүмүүс дотор тийм зарлан дуудах хуудас ирсэн хүн байхгүй. Сая манай таньдаг хүн манай энд зарлан дуудах хуудас авсан хоёр автобус хүн ирсэн гэж ярьж байна. Гэхдээ тэр нь ангилалтай. Сурч байгаа оюутнуудыг авахгүй. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийг авахгүй. Цэргийн алба хаасан бэлтгэл офицерууд, цэргийн алба дүйцүүлж хаасан хүмүүсийг эхэлж авна гэсэн яриа байгаа. Тэгэж ч ерөнхийлөгч хэлсэн. Тэр нь бас насны ангилалтай. Эхний удаадаа 300 мянган цэрэг авна гээд тодорхой мэдэгдэл хийчихсэн. Манай ажлынхны хүүхдүүд нь гэрээт цэргийн алба хаадаг болохоор одоохондоо зарлан дуудах хуудас аваагүй л гэж байна. Нэг хамт ажилладаг хүний хүүхдийг анх татаад аваад явсан нь өнгөрсөн наймдугаар сард амь үрэгдсэн гэдэг мэдээлэл нь ирсэн байна лээ. Тэр хүн одоо ажилдаа ирэхгүй байгаа болохоор өөр мэдсэн дуулсан зүйлгүй л байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 9 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 1 цаг 52 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 1 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 25 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 35 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 39 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top