Төрийн соёрхолт, тайз дэлгэцийн нэрт жүжигчин, Ардчилалын дууч Д.Сосорбарамд Япон улсын Цог Жавхлант Эзэн Хааны "Мандах нар буюу Нарны алт мөнгөн туяа" одонг гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын үеэр Д.Сосорбарамын Ардчилал, эрх чөлөөний үйлсэд оруулсан болон оруулж буй хувь нэмрийг нь онцгойлон дурдсан байна.
Энэхүү одонг Япон улсын Засгийн газраас Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд гардуулдаг уламжлалтай билээ.
"Мандах нар буюу Нарны алт мөнгөн туяа" одонг гардуудах ёслол Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд болсон бөгөөд түүний дотны найзууд оролцсон байна.