x

Монгол, Исландын зарим төрлийн паспортыг визээс чөлөөлнө

Монгол Улсаас Бүгд Найрамдах Исланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Бүгд Найрамдах Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичиг өргөн барилаа.

Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонтой уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр Исландын Хүүхэд болон боловсролын сайд Осмундур Дадасон, Хүнс, загас болон хөдөө аж ахуйн яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Бенедикт Орнасон, Хүрээлэн буй орчин, эрчим хүч, уур амьсгалын яамны Бодлого зохицуулалт, олон улсын хамтын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хуги Олафссон, ГХЯ-ны Байнгын төрийн нарийн бичгийн даргын орлогч Анна Ёоханнсдоттир, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Рагнар Кристянссон, хоёр талын харилцааны газрын захирал Элин Сигурдардоттир, Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх олон улсын төвийн ерөнхий захирал Нина Ёонсдоттир, Исландын судалгааны “РАННИС” хүрээлэнгийн ерөнхий захирал Огуст Ингдорссон зэрэг албаны болон бизнесийн зарим төлөөлөлтэй уулзав.

Элчин сайд Т.Жанабазар хоёр орны харилцаа нь ардчилал, хүний эрх,  эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буйг дурдаж, хоёр тал газрын гүний дулааныг ашиглах, байгаль орчин, ногоон технологи, боловсрол болон эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Энэ үеэр тэрбээр Исландын Засгийн газрын “Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын Төв”-ийн шугамаар манай мэргэжилтнүүдийг газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр идэвхтэй сургаж буй нь манай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэж, цаашид газрын гүний дулаан, жендерийн тэгш байдал, загасны аж ахуйн чиглэлээрх хөтөлбөрүүдэд Монголын холбогдох байгууллага, их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн алба хаагчдыг хамруулан давтан сургахаар ажиллах болсонд талархал илэрхийллээ.

Мөн Монгол, Исландын дипломат харилцааны 50 жилийг ойг хамтран тэмдэглэх, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийх, зарим төрлийн паспортыг визээс чөлөөлөхөөр тохиролцох зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

Мөн Элчин Сайд Т.Жанабазар Исландад ажиллах үеэрээ тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 3 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 13 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 26 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 36 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 47 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 50 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top