x

“Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар ярилцжээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсад 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн дэд захирал хатагтай Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар ОУХТ-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны Зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Дэлхийн экспортыг дэмжих форум нь манай улсын хувьд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, худалдаа, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд ОУХТ-тэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулахдаа баяртай байгааг тэмдэглэж, тус яам энэ арга хэмжээг зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

ОУХТ-ийн дэд захирал Хатагтай Дороти тус байгууллагын зүгээс ГХЯ болон МҮХАҮТ-тай хамтран боловсруулсан Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглалын дараагийн үе шат болох “Үндэсний экспортыг хөгжүүлэх стратеги” төслийг хэрэгжүүлж эхэлж буйг дурдаад энэхүү төсөл нь Монгол Улсын төрөөс худалдааны салбарт баримтлах бодлого тэр дундаа уул уурхайн бус экспортын цогц бодлого боловсруулах, цаашид сонгосон бараа бүтээгдэхүүн тус бүрээр экспортын замын зураглалтай болоход чухал ач холбогдолтой бөгөөд үр дүнгээ өгч байгааг тэмдэглэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх, монгол брендийн бүтээгдэхүүн бий болгох, экспортыг төрөлжүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй  хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 19 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 49 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top