x

Д.Сарангэрэл: Засгийн газраас олгосон сайхан боломжийг амжилт болгоод авах хэрэгтэй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн бямба гаригт Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт явагдаж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн сургалтын үйл явцтай танилцав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний хүрээнд залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн онд 2,389 залуу 8 ээлжээр сургалтад хамрагдаж, тал орчим хувь нь байнгын ажлын байртай болжээ.

2022 онд нийтдээ 1,248 оролцогч сургалтад хамрагдсаны 450 нь энэ удаагийн 4 дүгээр ээлжийн оролцогчид юм. 14 хоног үргэлжлэх вакумжуулсан сургалтаар эх оронч үзэл төлөвшил, гэр бүл төлөвлөлт, иргэн хүний үүрэг хариуцлага, харилцааны ур чадвар зэрэг хувь хүний хөгжлийн олон талт цогц сургалтад хамрагдахаас гадна хөдөлмөрийн харилцаа, гарааны бизнес эрхлэх боломж зэрэг ажил хөдөлмөр эрхлэхэд нэн шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах юм.

ХНХ-ын сайд сургалтын явцтай танилцах үеэрээ оролцогчдын санал сэтгэгдлийн сонслоо. Оролцогчид, сургалт сонирхолтой, өгөөжтэй, хэрэгтэй мэдээллээр баялаг болж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, өөрийн хийж чадах зүйл дээрээ тулгуурлан зорилгоо тодорхойлж түүнд хүрэх арга замаа олох боломжтой гэсэн итгэл найдварыг энэ сургалтаас авсан талаараа нэгэн оролцогч ярьсан юм. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, “Энэ төсөл төр засгаас олгосон сайхан боломж юм. Боломжийг амжилт болгоод авах хэрэгтэй” хэмээн захилаа.

Сайд мөн төслийн явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хариуцсан дарга, ээлжийн зохицуулагч нарын тайлан мэдээллийг сонсож, төслийг илүү чамбайруулан, үр дүнг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 3 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 12 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 26 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 2 цаг 36 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 46 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 2 цаг 50 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 16 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top