Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 67 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 30 тохиолдол нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 981,438 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд хоёр, Дорнодод нэг, Өмнөговь аймагт 34 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд 91 хүн эдгэрсэн эдгэрсэн бол одоогоор 1,721 хүн хяналтад байна. КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нэг иргэн нас барж, нийт нас баралтын тоо 2130 болж нэмэгджээ.