x

Ерөнхий боловсролын сургуулиудад 2.2 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байна

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг.

2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад:

  • Бага ангийн 29 нэрийн 1,196,000 ширхэг сурах бичиг,

  • Нэгдүгээр ангийн казах хэлний, таван нэрийн 12,500 ширхэг,

  • Тусгай хэрэгцээт боловсролын 2,500 ширхэг

  • Дунд, ахлах ангийн 102 нэрийн 1,048,500 ширхэг сурах бичиг, нийт 2,259,500 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт 100 хувь хүргэгдсэн бөгөөд 2-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 70 хувийн явцтай байна.

Харин 6-9 дүгээр ангийн сурах бичгүүд есдүгээр сарын 15-ны дотор орон нутагт хүргэгдэх гэрээтэйгээр хэвлэлтийн ажил хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хүрээнд БСШУС-ын сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг.

Энэхүү журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12,400-21,000 төгрөгөөр түрээслэн хэрэглэж байгаа аж.

Иймд асран хамгаалагчдын хувьд гар дээрээс сурах бичиг худалдан авахгүй байх, сургуулийн номын санчдад нөөцөд байгаа болон нөхөн хангалтаар хүргэгдэж буй сурах бичгийг сурагчдадаа шуурхай тарааж хэрэглүүлэх, сурагчдадаа нөхөн хангалтын сурах бичиг сургуульд хүргэгдэх хүртэл түрээсийн сурах бичиг авч амжаагүй бол https://medle.mn/ цахим талбарын "Суралцагч" цэсэд хандан цахим сурах бичгээ хэрэглэхийг зөвлөж байна.

Жич: 2019 онд зарим сурах бичигт сайжруулалт хийсэн бөгөөд 2020, 2021, 2022 онд хэвлэгдсэн нэг нэрийн сурах бичгүүд нэг эхээр хэвлэгдсэн тул хуудас, дасгалын дугаар зөрөхгүй.

2019 онд өөрчлөлт ороогүй буюу 2017-2022 онд нэг эхээр хэвлэгдсэн 33 нэр төрлийн сурах бичгийн жагсаалтыг зургаас харна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 30 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 31 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 36 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 37 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 41 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 43 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 48 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 52 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 1 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 11 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 1 цаг 12 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 1 цаг 20 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 1 цаг 39 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 2 цаг 13 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 2 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 15 цаг 33 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 15 цаг 48 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 16 цаг 7 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top