x

Амьдралын хором бүрийг алдалгүй мэдэр, өөдрөг бай

Хүнд хэцүү цагт хэрэг болох Стивен Кингийн зөвөлгөө.

Стивен Кинг бол аймшгийн хаан, амьд домог, үл тайлагдах зүйлсийн талаар бичдэг шилдэг зохиолч билээ. Мөн буруу муу зуршлаас салж чадсан, ёроолоос өндийн гарч ирж чадсан гэж яригддаг. Ер нь хамгийн хар бараан, харанхуйг хамгийн сайн сэдэх Кингээс өөр хэн гэрэлт ертөнцөд эргэн ирэх замыг сайн мэдэх билээ. Ингээд засаршгүй өөдрөг үзэлтэн Стивен Кингийн зөвлөгөөг хүргэе.

1. Амьдрах цорын ганц арга бол амьдрах юм. Хийж чадахгүйгээ мэдэж байсан ч би чадна гэж өөртөө хэлж бай.

2. Өнөөдөр чи хэн нэгнийг хайрлаж чадахгүй бол ядаж хэнийг ч бүү гомдоо.

3. Дэлхий ертөнц эргэж байдаг юм ш дээ. Дагаад эргэж болно, ямар нэг юмнаас зуураад эсэргүүцэн тэмцэж бас болно. Харин ингэх юм бол чамайг дор нь аваад хаячихна даа.

4. Хүссэн ч хүсээгүй ч цаг хугацаа бүхнийг эмчилнэ. Цаг хугацаа бүхнийг эмчилж бас бүхнийг авч явахад харанхуй л үлдэнэ. Энэ харанхуйд бид бусадтай учирч болох ч тэндээ бас алдах болно.

5. Хэрвээ чи ганцаар бол солиот гэсэн үг биш.

6. Хүн болгонд баасны хүрзтэй адилтгамаар ямарваа нэг зүйл байх ба түүгээрээ хүнд хэцүү үедээ өөрийнхөө дотрыг ухаж эхэлдэг. Тэр хүрзнээсээ сал. Шатааж хая. Үгүй бол түүгээр ухсан нүх таны дотрыг бүрэн эзэгнэх ба шөнө тэр нүхнээс үхсэн хүүрүүд гарч ирнэ дээ.

7. Олон хүн олон юм чадахгүйгээ мэддэг ба гарцгүй болсон үедээ харин ч олон юм чадахыгаа гэв гэнэт ойлгож мэддэг.

8. Өнгөрсөн зүйлтэй тайван, өрөвч сэтгэлгүйгээр ханд. Биднийг алж чадах тэр цохилт бидэнд ямар ч ач холбогдолгүй ба харин амьд тэсч үлдсэн тэр цохилтууд л чухал ач холбогдолтой юм.

9. Тэнэгтэй яриа нийлэх ганц арга нь түүнийг үл тоох явдал.

10. Миний ойлгож байгаагаар Бурханы ганц дуртай зүйл нь хэзээ ч үгүй гэж ярьдаг нөхдөөр тэрийг нь хийлгэх явдал юм шиг.

11. Бүх л зүйлээ алдсаны дараа бид эрх чөлөөг мэдэрдэг.

12. Бүх л хэл дээрх хамгийн сайхан үг бол – би уучилж байна.

13. Ямар нэг зүйл хүсэн мөргөж байхдаа болгоомжтой л байгаарай. Биелж магадгүй шүү.

14. Таныг 30 жилийн дараа инээлгэж чадах зүйл бол цаг үрсэн дэмий юм биш шүү. Харин ч минийхээр энэ нь үхэшгүй мөнхөд тун ойрхон зүйл.

15. Бүх сонголт нэг л энгийн асуултанд тулж очдог: орших уу эс орших уу, амьдрах уу, байж л байх уу.

16. Хэрвээ та уур уцаараа хянаж чадахгүй бол уур уцаар чинь таныг хянах болно.

17. Хүн өөрчлөгдөхөө, мэдрэхээ, хайрлахаа боливол үхэж байгаа нь тэр.

18. Шинэ өдөр болгонтой тулалдахаар амьдарч байгаа билээ бид.

19. Танд ганцаараа муухан байгаа бол бусадтай нийлээд сайхан болох нь юу л бол.

20. Дэлхий дахиныг сайжруулна гэдэг сайн зүйл. Гэхдээ өөрөө жорлонгийн суултуур хүрнэ гэдэг түүнээс дутуугүй зүйл шүү.

21. Аз гэдэг тэнэг хүнд зориулагдсан эд. Тэдэнд түүнээс өөр найдлага байхгүй.

22. Найдах гэдэг сайн зүйл. Магадгүй хамгийн сайн нь байж магад. Найдлага үхэшгүй мөнхийн зүйл.

23. Заавал гаргах ёстой нулимс гэж бий. Өдөр шөнийн аль ч цагт хамаагүй гаргаж дотроосоо шатах хэрэгтэй.

24. Дагинас, эльф зэрэг нь байж болох юм. Гэхдээ бурхан өөртөө тусалдаг хүнд л тусалдаг гэдгийг үргэлж сана.

25. Бид хүссэн юмандаа хүрсэн хойноо ч илүү дээрийг хүсэх, бодох хараал хүртсэн амьтад.

26. Хэрвээ бүх л зүйл бүтэлгүйтэж байвал бууж өгөөд номын сан руу алхаад марш.

27. Сайханд найдаад муухайг хүлээ.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 48 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 51 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 52 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 53 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 54 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 56 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 57 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 6 цаг 0 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 7 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 17 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 19 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 7 цаг 0 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 7 цаг 2 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 16 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 18 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 19 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 20 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 27 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top