Хатан хаан Элизабет Их Британийн Хатан хаанаар 70 гаруй жил ажилласны эцэст өчигдөр үдээс хойш тайван амгалан нас баржээ. Тэрээр Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан дээдэс байв. Харин одоо хаан ширээг түүний хүү, Уэльсийн хунтайж Чарльз залгамжлахаар болж байна.
Хатан хаан Элизабетийг таалал төгссөнийг албан ёсоор зарласнаас хойш Британий ард иргэд, улс гүрнүүдийн удирдагчид, нэр нөлөө бүхий эрхмүүд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж буйгаа илэрхийлсээр байна.
Манай улсаас хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэв.
Тэрээр “Хатан Хаан Элизабет тэнгэрт дэвшжээ. “Бусдын төлөө зүтгэхээ" зарласнаас хойш түүний хатан зүрх 75 жил цохижээ. Төр тэргүүлэх бол онцгой нэр хүндтэй бас хүнд ажил. Хатантан 70 жил энэ ачааг үүрчээ. Цог жавхлант Хатантан тайван нойрсог ээ. Хаан Чарльз урт удаан наслах болтугай” хэмээжээ.