x

Хүүхдийн парк жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчилдэг болно

Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм. 

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлж, нийслэлийн тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн онцгой шийдвэрийг гаргалаа. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тохижилтыг хийхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болгосон. Энэхүү бүтээн байгуулалтыг Рио тинто компанитай хамтран энэ намраас эхлэх бөгөөд ирэх хавар хүртэлх хугацаанд өрнүүлэхээр боллоо.

Дараагийн бас нэгэн чухал шийдвэр бол нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг нэмэгдүүлсэн шийдвэр байлаа. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 2015, 2016 онд нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлж байсан ч Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбоотойгоор сүүлийн жилүүдэд тасалдсан. Тэгвэл жилд 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, цаашид төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадсан. Бүтээн байгуулалтын ажлыг хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцсоны дагуу Хүүхдийн парк нь Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн жилийн дөрвөн улиралд үйлчлэх боломжтой болж буй юм гэлээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “Манай орны хувьд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоос гадна тоглоомын элэгдэл маш өндөр байдаг. Бид жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилж ирсэн. Харин 2021-2022 онуудад цар тахлаас шалтгаалан тоглоом шинэчилж чадаагүй. Цаашид төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болно. Иймд жил бүр тоглоом шинэчилнэ. Энэ 17 жилийн хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнөж, орон сууцны хороолол барих гэж байна гэдэг ташаа мэдээлэл их явсан. Тус төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин одоо нийслэлийн  удирдлагуудтай тохиролцож, төслийг үргэлжлүүлэхэд санал нийлж, хэлэлцүүлэг хийсний хүчинд бид төслийг үргэлжлүүлэхээр болсон. Хоёрдугаар ээлжийн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд дотор байгууламжийн тоглоомууд, урлагийн байр, үйлчилгээний газрууд баригдана. Хамгийн гол нь Монголчууд, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өнгөрсөн хавар хашааг нь буулгасан 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах шийдвэр гарлаа. Одоо хэр нь хүмүүсийн хувьд барилга, байгууламж барих вий хэмээн болгоомжлон харж байсан сул чөлөөтэй талбайг  цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах нь тодорхой боллоо.  Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Мөн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 44 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 28 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 37 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 11 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top