x

Машин цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай, машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн тухайд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2021-2022 онд 134 автобусаар парк шинэчилжээ. Энэ оны 11-12 сард багтаан шинээр оруулж ирэх автобусны тоог нэмэгдүүлэхээр зорьж буй юм. Парк шинэчлэлтэй зэрэгцүүлэн төлбөрийн систем болон маршрутын шинэчлэлийг хамтатгана гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Наймдугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр нийтийн тээврийн салбарт хөнгөлөлттэй үйлчлүүлэгчдийн нөхөн төлбөр болон машин цагийн зөрүүний алдагдал гэх мэт зардалд нийт 92.9 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа ажээ.

Нийтийн тээврийн салбар дахь машин цагийн зардлыг батлах үед нэг литр шатахууны үнийг 3040 төгрөгөөр тооцож байжээ. Тэр үеэс шатахууны үнэ 28 хувиар өссөний сацуу бусад зардал ч өсжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 47.5 хувиар өсөж, 420 мянган төгрөг болсон бас нэгэн нөхцөл болж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тодотгож байлаа.

Нийтийн тээврийн салбарыг шинэчлэхгүйгээр түгжрэлийг бууруулахгүй гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгч нар санал нэгдсэн юм. Машин зардлыг тооцохдоо элэгдлийн зардлыг давхар олгодог учир хойшид тэрхүү зардлыг автобус компаниуд урсгал зардалд зарах бус хуримтлал үүсгэн зохицуулах учиртайг мөн тодотгож байлаа. Түүнчлэн нийслэлд ажилчдын автобусны үйлчилгээг дэлгэрүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглах, олон талт дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх, жолооч ажилтнуудын харилцаа хандлагад анхаарах зэрэгт тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс санал болгож байлаа.

НИТХ-ын хурлаас машин цагийн зардлын тарифыг шинэчлэн баталлаа.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 45 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 28 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 37 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 11 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top