x

БНСУ дахь Монгол сургуулийн “2022 Сөүл-Монгол наадам” арга хэмжээ боллоо

Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ дахь Монгол сургууль “2022 Сөүл-Монгол наадам” арга хэмжээг Сөүл хотын Гванжин дүүрэгт зохион байгуулжээ.

Энэхүү Монгол сургуульд манай улсын 300 гаруй сурагч боловсрол эзэмшиж байгаа бөгөөд Монгол наадмын арга хэмжээг тус сургууль 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн Монгол наадмын арга хэмжээ КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил завсарласны дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд сурагчид, тэдгээрийн гэр бүл мөн сурагчдын найз нөхөд болох Солонгос иргэд олноороо ирж үзэж сонирхов.

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын, Монгол сургуулийн захирал И Ган Э, Монгол соёлын төвийн дарга Им Ын Бин, Гванжин дүүргийн ИТХ-ын дарга Чү  Юн Гү, ИТХ-ын дэд дарга Шин Жин Ху, нарын хүндэт зочид оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Э.Сарантогос наадмын нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол сургуулийг төгсөгчид Монгол, Солонгосын харилцааны гүүр болно” гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, тус сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын-ыг Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” төрийн дээд одонгоор шагнасныг гардуулж баяр хүргэв.

Наадмын үеэр монгол гэр, соёл, монгол хувцас танилцуулж, бөхийн барилдаан, нум сумын харваа, шагайн наадгай, гар барилдаан зэрэг тэмцээн уралдаан болов. Мөн сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулав.

Элчин сайд Э.Сарантогос сургуулийн удирдлага, багш, сурагчидтай уулзан анги танхимтай танилцаж, төгсөх ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ тодорхойлоход нь зориулан ЭСЯ, сургуулийн захиргаатай хамтран сургалт зөвлөгөөн зохион байгуулж байхаар ярилцав гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 52 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 35 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 45 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 19 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top