x

Г.Сайханбаяр: Манай цэргүүд Курилын зэрэг маргаантай арлууд дээр сургуулилалтад оролцоогүй

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Восток 2022” цэргийн хээрийн сургуулилтад монгол цэргүүдийг оролцуулсан талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр “Олон нийтийн сүлжээгээр Батлах хамгаалахын салбарын гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон мэдээлэл явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуулилалттай холбоотой талцуулсан, улстөржүүлсэн мэдээлэл гарч байгаад албан ёсны хариулт, няцаалт өгөх зорилгоор тайлбар өгч байна. 

Монгол Улсын Батлан хамгаалах яам нь цэргийн дипломат харилцааныхаа шугамаар 40 орчим улстай батлах хамгаалах хамтын ажиллагаатай байдаг. Мөн манай яам цэргийн хамтын ажиллагааны асуудал дээр нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.

Цэргийн сургуулилалттай холбоотой асуудлаа Батлан хамгаалах яам дэлхий нийт болон улс орнуудын хэмжээнд нээлттэй зарлаж явуулдаггүй. Энэ асуудал тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой.

Ер нь Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим улстай цэргийн сургуулилалтыг зохион байгуулдаг.

Тухайлбал, 2022 онд гэхэд Монгол, АНУ хоёр талын хамтарсан долоон сургуулилалтыг зохион явуулсан бол ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай ч хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна. Мөн гадаад оронд болж байгаа Индонез зэрэг энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа.

Эдгээр сургуулилалт оролцдог нь Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нөгөө талаар манай улс улс төр, дипломат шугамаараа аюулгүй байдлаа хангадагтай холбоотой. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа хадгалах зорилгоор сургуулилалтуудыг явуулж байгаа" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Восток" сургуулилалтад энэ жил 15 орон оролцож байгаа бөгөөд Монголын цэргийн албан хаагчид энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивостокийн ойролцоох Сергеевский сургалтын төв дээр үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй гэдгийг Та бүхэн мэднэ. Гэтэл Курилын арлууд зэрэг маргаантай байгаа арлууд дээр Монголын цэргийн алба хаагчдыг сургуулилалтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй.

Монголчууд цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх болон хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, бусад орнуудтай харилцах суралцах зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top