x

ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Дэлхийн хүнсний өдөрт зориулсан эссе бичлэгийн уралдаан зарлажээ

"Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё" эссе бичлэгийн уралдааны удирдамжийг хүргэж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ба энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг.

Энэ өдөрт зориулан НҮБ ХХААБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эссе бичлэгийн уралдаан юм.

Тав дахь жилдээ зарлаж буй энэхүү уралдаан нь илүү сайхан, тогтвортой ирээдүйн төлөө хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын шийдэлд тэдний дуу хоолойг сонсох зорилготой юм.  

СЭДЭВ, АГУУЛГА

Эссе бичлэгийн үндсэн сэдэв: Хэнийг ч ардаа орхилгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё

Хэдийгээр бид тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч дэндүү олон хүн бидний ард хоцорч байна. Тэд хөгжил, инновац, эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй байна.

Дэлхий даяар сая сая хүмүүс эрүүл хоол, хүнсний өртгийг төлж дийлэхгүйн улмаас тэдний хүнсний баталгаат байдал өндөр эрсдэлд байна. Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлыг арилгах нь зөвхөн хангамж нийлүүлэлтийн асуудал биш юм. Өнөөдөр дэлхий дээрх бүх хүнийг хооллох  хангалттай хэмжээний хүнс үйлдвэрлэж байгаа хэдий ч КОВИД-19 цар тахал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, үнийн өсөлт, олон улсын хурцадмал байдал зэрэг олон сорилтууд тэжээллэг хүнсний хүртээмжийг хязгаарлаж байна. Даяарчилсан дэлхийд хүмүүс хилээр хязгаарлагдахгүй асуудлуудын дамнасан үр дагаврыг мэдэрч байна.

Ядууралд өртөж, хүнсний баталгаат байдал алдагдсан нийт хүмүүсийн 75 хувь нь хөдөө аж ахуй, байгалийн баялгийн салбараас амьжиргааны эх үүсвэрээ залгаж байна. Тэд байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшигт хамгийн их өртдөг төдийгүй жендер, нийгмийн гарал үүслийнхээ улмаас ялгаварлагдан хүнд байдалд орсон байдаг. Тэд сургалтад хамрагдаж санхүү, инновац, технологийн ололт амжилтаас тэгш хүртэж чаддаггүй.

Бид бүгд хоорондоо холбоотой. Бидний амьдарч буй даяаршлын энэ үед улс орны эдийн засаг, соёл, хүн ам амьдралын хэв маяг улам бүр харилцан хамааралтай болж байна. Бидний зарим нь хэн болох, хаана амьдарч байгаагаас шалтгаалан хүнд нөхцөл байдалд орсон байдаг ч бодит байдал дээр бид бүгд эмзэг байдалд байна. Хэн нэгнийг ардаа орхиход бидний хэлхээ холбоо тасарч, зөвхөн тухайн хүний төдийгүй бидний амьдралд нөлөөлдөг. Жишээлбэл, Украин улс бол газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн томоохон үйлдвэрлэгч, экспортлогчдын нэг. Тэнд дайн өрнөснөөр нутгийн иргэдийн амьдрал хүндэрч, нүүн шилжихэд хүрсэн бөгөөд дэлхийн хүнсний баталгаат байдалд нөлөөлж байгаа нь хэдийн мэдрэгдэж байна. Улаан буудай, эрдэнэ шиш, арвай, бордооны үнэ огцом өссөн нь эмзэг байдалд байсан улс орнуудыг хямралд түлхэн оруулж байна.

Дэлхий нийтийг хамарсан хямрал нүүр тулж буй энэ үед шийдэл урьд урьдынхаас илүү чухал байна. Урт хугацааны хөгжилд чиглэсэн, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжиж, тэгш бус байдлыг арилгах тогтвортой, цогц шийдлүүд шаардлагатай.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • Тэргүүн байр - 1: Батламж, дурсгалын зүйл.

  • Дэд байр - 2: Батламж, дурсгалын зүйл.

Шалгарсан эссег НҮБ-ын ХХААБ-аар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Эссе нь сэдэв, агуулгад нийцсэн байх

  • Асуудал хөндсөн байх

  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх

  • Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх

  • Үгийн тоо 500-aac хэтрэхгүй байх

  • Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх

  • Шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүй.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Дараах шалгуураар дүгнэж нийт оноогоор байр эзлүүлнэ. Үүнд:

  • Найруулга, зөв бичих дүрмийн алдаа, үгийн тоо (1 оноо);

  • Сэдэв, агуулгад нийцсэн байдал (3 оноо);

  • Тулгамдсан асуудал хөндсөн байдал (3 оноо);

  • Шинэлэг санаа, шийдэл дэвшүүлсэн байдал (3 оноо).

Эссег 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цаг хүртэл forms.gle/Vj6FwNrgCQbbFHYw8 холбоосоор хүлээн авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 53 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 36 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 59 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 9 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 23 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top