x

Отгонтэнгэр Их сургууль Олон улсын стандартын 2 дахь удаагийн баталгаажуулалтыг амжилттай хамгааллаа

Отгонтэнгэр их сургууль үр дүнд суурилсан удирдлагын менежментийн тогтолцоог бүрдүүлж, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэхийг зорьж стратеги төлөвлөгөөндөө тусгасан юм.

Отгонтэнгэр их сургууль нь анх 2018 онд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 9001:2015 (Монгол улсын MNS ISO 9001:2016) стандартыг хэрэгжүүлэн МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжилзүйн үндэсний газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраар баталгаажуулалт хийлгэсэн.

ISO 9001:2015 менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн тухай гэрчилгээ, стандартын тэмдэглэгээг хэрэглэх эрхийг 3 жилийн хугацаатай олгодог. Ингэснээр өөрийн баримт бичиг дээр болон сурталчилгааны байдлаар чанарын менежментийн тогтолцооны Олон улсын стандартын тэмдэглэгээг хэрэглэх эрхтэй болдог юм.

Өнгөрсөн хичээлийн жилд манай хамт олон чанарын удирдлагын тогтолцооны стандартын 2 дахь шатны баталгаажуулалтыг Дээд боловсрол олгох үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, Боловсролын бусад үйл ажиллагаа, үйлчилгээний хамрах хүрээнд хийлгэж, үл тохирол, анхааруулга, сайжруулах нөхцөлгүйгээр 100 хувь амжилттай хамгаалжээ.

Тус стандартыг нэвтрүүлснээр дээд боловсрол олгох үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг Олон улсын ISO 9001 стандартын шаардлагад хэрхэн нийцүүлж, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн байнгын сайжруулалтыг хийж байгаа эсэхэд жил бүр магадлах аудитыг хийдгээрээ онцлогтой. Чанарын удирдлагын үр дүнтэй тогтолцоог бий болгож хэрэгжүүлснээр оюутнуудад тэдний хэрэгцээнд нийцсэн чанартай боловсролыг олгох стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо бүрдсэнийг илэрхийлж байгаа юм.

БШУЯ-аас 2022-2023 оны хичээлийн дээд боловсролын салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд дээд боловсролын салбарын удирдлага, зохион байгуулалт, чанарын баталгаажуулалтыг хангах, чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Тиймээс ч Отгонтэнгэр их сургууль бусад дээд боловсролын сургалтын байгууллагуудыг түүчээлэн манлайлж, энэхүү стандартыг нэвтрүүлсэн тухай гэрчилгээгээ гардан авч байна.

Энэ хичээлийн жилээс манай хамт олон Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO37001:2016 стандарт болон боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 нэвтрүүлэхээр зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен төрийн айлчлал хийж байна 10 мин ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... 17 мин Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зөв үү 27 мин OpenAI домогт дизайнерын стартапыг худалдан авч байна 1 цаг 23 мин Америк нэг центийн зоос үйлдвэрлэхээ зогсооно 1 цаг 24 мин Labubu тоглоомын борлуулалтыг Их Британид түр зогсоов 1 цаг 25 мин Израилийн довтолгооны үеэр өлсгөлөнд нэрвэгдсэн охины гунигт түүх 1 цаг 39 мин Ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар бороо орно 1 цаг 44 мин АНУ-ын хоккейчид 64 жилийн дараа дэлхийн аварга боллоо 1 цаг 46 мин Жафар Панахи Каннын кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” хүртлээ 1 цаг 47 мин Наадмын хүндэтгэлийн тоглолтыг УГЗ Д.Баярбаатар найруулахаар боллоо 1 цаг 49 мин 2025 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ний хооронд болох үйл явдлын тойм 1 цаг 51 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.26) 1 цаг 52 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь (2025.05.26) 1 цаг 54 мин Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов (2025.05.26) 1 цаг 56 мин Зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 1 цаг 58 мин Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өглөө 1 цаг 59 мин Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ 2 цаг 2 мин Ихэнх нутгаар халж, зарим газар бороо орж, салхи шуургатай байна 2 цаг 3 мин Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 2025-05-23
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу... "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд ... Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах санал... “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуул... Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдг...
Top