x

Ажиа гэгээнтэнд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо

Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох хүндэтгэлийн ёслолд өнөөдөр тус сургуулийн Төв байрны Эрдмийн танхимд боллоо. Уг ёслолд ахмад, эрдэмтэн, доктор, профессор, багш нар, салбар салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцсон юм.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэнд Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” Лувсантүвданжигмэджамц Ажиа гэгээнтэн Эрдмийн танхимд цугласан эрхмүүд болон зон олонд хандан “Би Монгол Улсад ирээд арав гаруй хоног болж байна. Өнөөдрийн энэ сайхан өдөр Монгол Улсын их сургуулиас надад “Хүндэт доктор” хэмээх хүндтэй цол олгож буйд сэтгэл догдолж байна, маш их баяртай байна. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд бурхан номын ерөөл уншсан юм.

Ажиа гэгээн энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэлээр Монгол Улсад болон дэлхий дахинд олон зуун ажил хийснээс товчлон дурдвал, өөрийн үүсгэл санаачилгаар 2014 онд Хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн. Ангиограф төв, Хагалгааны өрөө, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Цусны эмгэг, хорт хавдрын тасаг бүхий энэ эмнэлэг өдгөө олон хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсээр байна. Ажиа гэгээнтэн тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг хийснээс гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, өндөр хөгжилтэй орнуудаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулах, Монголын эмч нарыг гадаадын мэргэжлийн сургууль, сургалтад хамруулах зэргээр хүүхдийн эмнэлэгтэй байнга эргэх холбоотой ажилладаг.

Мөн Ажиа гэгээн 2019 оноос эхлэн их дээд сургуульд сурах чин хүсэлтэй ч боломж нөхцөлөөр хомс хүүхдүүдэд зориулж ‘’Зөв’’ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт 60 гаруй хүүхэд хамрагдаад байгаа юм. “Зөв” тэтгэлэгт хөтөлбөр их, дээд сургуулийн дөрвөн жилийн сургалтын төлбөрөөс гадна дотуур байр, сургалтын хэрэглэгдэхүүний зардал зэргийг бүхлээр нь олгодог цогц тэтгэлэг юм.

Түүнчлэн Ажиа гэгээнтэн Монголын өндөр настан, ахмадууддаа зориулж “Ахмадын хөгжлийн төв” байгуулсан бөгөөд тус төв өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 7 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 50 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 59 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 13 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 23 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 33 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 37 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top