x

Засаг дарга Э.Болормаа Ерөнхий сайдаас захирамжаа гардан авч, Ховд аймгийг зорьлоо

Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжийг гардан авчээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд хот руу нисэх гэж байна.

Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна.

Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно.

Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.

Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй.

Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн бичжээ.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргүүн болсон замнал саяхан БНХАУ-тай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын талаар санал солилцов 10 мин АНУ цаашид ардчиллын үрийг хүчээр суулгахгүй гэв 18 мин Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен төрийн айлчлал хийж байна 35 мин ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... 42 мин Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зөв үү 52 мин OpenAI домогт дизайнерын стартапыг худалдан авч байна 1 цаг 47 мин Америк нэг центийн зоос үйлдвэрлэхээ зогсооно 1 цаг 49 мин Labubu тоглоомын борлуулалтыг Их Британид түр зогсоов 1 цаг 50 мин Израилийн довтолгооны үеэр өлсгөлөнд нэрвэгдсэн охины гунигт түүх 2 цаг 4 мин Ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар бороо орно 2 цаг 9 мин АНУ-ын хоккейчид 64 жилийн дараа дэлхийн аварга боллоо 2 цаг 11 мин Жафар Панахи Каннын кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” хүртлээ 2 цаг 12 мин Наадмын хүндэтгэлийн тоглолтыг УГЗ Д.Баярбаатар найруулахаар боллоо 2 цаг 14 мин 2025 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ний хооронд болох үйл явдлын тойм 2 цаг 16 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.26) 2 цаг 17 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь (2025.05.26) 2 цаг 19 мин Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов (2025.05.26) 2 цаг 21 мин Зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2 цаг 22 мин Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өглөө 2 цаг 24 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу... "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд ... Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах санал... “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуул... Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдг...
Top